.24.

222 31 20
                                    

Маргааш өглөөнөөс эхлэн тэр хэлснээрээ надаас алхам ч холдоогүй юм. Яг л хөхүүл хүүхэдтэй хүүхэн шиг хэдэн өдрийг өнгөрөөлөө. Хоол хийхэд араас тэврэн наалдчихна, хоол идэхдээ заавал хөлөө өвөр дээр нь тавихыг үглэнэ, гэр цэвэрлэнэ гэж намайг даган бүхнийг хамт хийнэ. Яг үнэндээ угаалгын машин ажиллуулахаар хэдэн товчлуур дарахын тулд хоёрын хоёулаа хийх шаардлагагүй биз дээ? Ганцаараа байж, өөртөө цаг гаргана гэдэг бүүр ч худлаа болов. Шүршүүр доор зогсон хэсэгхэн ч гэсэн эмормоор байх үед аль хэдийн дэргэд ирчихсэн өөрийг нь усанд оруулахыг тулган гуйна. Хүслээр нь хийхгүй бол өнөөх зугаалгаа сөхөн гомдоод л. Дуртай киног нь сонирхолгүй байсан ч буйдан дээрээ хамтдаа хэвтээд үзнэ. Зүгээр ч кино үзэхгүй. Энгэрт минь шигдчихээд дэлгэц ширтэнгээ бяцхан жаал шиг сахилгагүйтэнэ. Яагаад хөхүүл хүүхэдтэй хүүхэн гэж зүйрлэснийг минь ойлгож байгаа биз дээ? Завгүй шөнүүдийн тухай бүүр ч ярьмааргүй байна. Сүүлийн хэдэн өдөр хааяа ч гэсэн надад хувийн орон зай хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгож авлаа. Найзуудтайгаа утсаар ярьж, маазраад эсвэл дуртай тоглоомоо тоглож, оройдоо ганц драма үзчихмээр. Гэвч би арай гэж ганцаараа ариун цэврийн өрөө орж байна, бурхан минь.

Маргааш өглөө эрт шинэхэн тасгууддаа хуваарилагдах учир бид эртхэн орондоо орлоо. Жаргалтай ч ядраад байсан тул юу юугүй нүд анилдаад эхлэв. Яг сайхан унтдагийн даваан дээр Живоны гар огцом намайг татан өөртөө наан тэвэрлээ. Тэр хүзүүнд минь нүүрээ наачхаад халуу дүүгтэл уртаас урт амьсгалах нь уушгиныхаа багтаамжийг шалгах мэт.

Живон "Чи сайхан үнэртэж байна."

- Би унтмаар байна Ким Живон.

Живон " Эрт ажилтай ч бид эрт орондоо орсон, тэгэхээр юу гэсэн үг болохыг мэдэж байна уу?"

- 00:00 цаг болоход чиний эрх дархтай өдрүүд дуусна. Хэрвээ чи явсан бол яг өдийд л гэртээ ирэх байсан болохоор аль хэдийн дуусчихсан гэсэн үг.

Живон " Гэртээ ирээд би шууд орондоо орох байсан. Тэгээд чамайгаа тэврээд унтана." гээд гараа биеэр минь зөөлхөн гүйлгэн илбэнэ.

- Живо---

Живон "Чшшш, бид ямар тасагт хуваарилагдахыг мэдэхгүй тиймээс сайн амрах хэрэгтэй. Баярлалаа, Юнхи. Ийм намайг дүүрэн цэнэглэдэгт..."

- Ийм гэж чи ямар юм?!

Живон " Дургүй хүргэм дураараа, ядаргаатай гэдгээ мэднэ ээ. Гэхдээ нэг ч удаа төвөгшөөлгүй хүслээр минь байсанд баярлалаа. Би их хувиа хичээсэн зан гаргасан шүү дээ. Чи миний төлөө хэрэлдээгүй байсан ч би явахгүй л байсан. Гэхдээ бууж өгөлгүй гүрийсээр байгаад бүүр дордуулчихсан. Уучлалт гуймаар байсан ч буулт хийж чадахгүй байсандаа бухимдаад л тэр. Гэтэл чи минь ямар ч буруугүй атлаа гэм хийсэн юм шиг л намайг аргадсан. Гэсэн ч бууж өгмөөргүй л байлаа. Яагаад? Өөртөө уур хүрсэн болохоор. Чи хамаг бурууг үүрээд, уурыг минь хүртэл өөртөө хамаатуулчихсан шүү дээ. Тэгсэн ч би чамаас хүртэх ёсгүй зүйлээ хүссэн. Даварчихсан л даа..."

Sacred lies: Play It Smart |KJW|Where stories live. Discover now