.19.

263 40 19
                                    

Усны зөөлөн цалгиан, бүдэг гэрэлд намуухан өрнөх бидний хайр... Би түүнийг маш их санасан. Ганцхан удаа нүд рүү нь эгцлэн ширтэж байгаад хайртайгаа хэлмээр байвч хэтэрхий яарсан хэрэг болчихвий гэж эмээнэ. Живон хүзүүнд минь нүүрээ наан халуу дүүгтэл амьсгалахад бүхий л мэдрэхүй минь сэргэх шиг.

Гэнэт хаалга хүчтэй балбах чимээнээр бид цочин хөрсөн дээрээ газардлаа.

Арим "Та хоёр ганц бие найздаа арай хатуу хандаж байгаа юм биш үү? Одоо гараач!!! Яв!!!" гэж бархирна.

Ус хэдийнэ хөрчээ. Живон даарч чичирсэн уруулыг минь илбэн "Гэртээ харьцгаая, Юнхи" хэмээн өрөвдөлтэй муурын зулзага шиг нүд гаргана. Явъя гэхэд нь дагаад явчихвал юу болох юм? Би уснаас босон алчуураар биеэ ороочхоод түрүүлээд угаалгын өрөөнөөс гарлаа. Өрөөндөө орон хувцсаа солих гэтэл Арим аль хэдийн хамаг юмыг минь баглаад тавьчихсан байх аж.

Арим "Ингэхгүй л бол чи явахгүй шүү дээ? Юнхи, нэг удаа ч гэсэн эмээж, хойш суулгүй аз жаргалынхаа төлөө хэм хэмжээг мартаад үз. Бардам зан, ёс жудаг бүхэн сайн сайханд аваачихгүй." гэчхээд намайг тэврэв. Түүний зөв ч байж болно, бэлдэж тавьсан хувцсыг нь өмсөж, үүдний сандал дээр суулаа. Удалгүй Живон биеэ арччихаад хувцаслан гарч ирэв. Ачаатайгаа өөрийг нь хүлээн суух намайг харангуутаа л дуу нь цааш орчих нь тэр. Тэр ямар ч сэтгэл хөдлөл, царайны хувиралгүйгээр цүнх, чемоданыг минь барин гараас хөтлөн гарлаа.

Машиндаа суун хөдлөхөд гэрээсээ тэс өөр чиглэлд явав.

- Хаачих гэж байгаа юм?

Живон "Би ээжээс өөр эмэгтэй хүнтэй амьдарч үзээгүй болохоор сайн мэдэхгүй л байна л даа. Юу ч гэсэн дэлгүүр оръё." гэв.

Бид явсаар хамгийн ойрын Emart- д ирлээ. Гоо сайхан, хувцас гээд хэрэгтэй бүхэн минь байгаа. Тиймээс арай өөр зүйлс авахаар шийдэв. Дэлгүүрт орон Живон тэрэг түрж, харин би хаа сайгүй сониучирхан явна.

- Ингэхэд чи хүнсээ цуглуулчихсан уу?

Живон " Хоолны орцууд бүгд байгаа. Харин чи идмээр байгаа жимс, амттанаа ав."

- Тэгвэл би дур мэдээд бүгдийг нь авлаа шүү. Дараа нь олон юм ярихгүй биз?

Живон "Карт таны мэдэлд."

Ахуйн хэрэгцээнээс өөрийнхөө хэрэглэдэг үс, биеийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ цуглуулчхаад хос сойз, алчуурууд авлаа. Дараагийн тасгаас зөвхөн өөрсдөө л хэрэглэх хос цайны, шөлний аяга таваг, халбага сэрээнүүд авав.

Sacred lies: Play It Smart |KJW|Where stories live. Discover now