.8.

310 40 9
                                    

Профессор "Ил мөн эмзэг, нимгэн арьсыг сонгож дээр нь сургалтын хиймэл арьс тавина. Оёдол тавихад зүү жигд мөн нямбай хөдлөх ёстой шүү. Тухайн хүний царайнаас л зүү хиймэл арьсыг нэвтлээд өөрийн арьст хүрсэн эсэх нь мэдэгдэнэ. Тэгэхээр үргэлж - Ladies first?."

Хүн бүр түүнийг хүйсээр ялгаварлан гадуурхагч гэлцдэг. Үнэн бололтой, хэзээ сурган хүмүүжүүлэгч ийм байсан юм бэ?

Профессор бахдалтай нь аргагүй Живоныг ажиглан хажуугийн сандал дээр суув. Мэсийн хувцасных нь ханцуйг дээш нь шуун бугалга орчмын хамгийн нимгэн арьс болох дотор талд нь хиймэл арьсаа зүүлээ.

Профессор "Бидэнд хангалттай хугацаа алга. Ха авхай жаахан хурдална байгаа?"

Үнэндээ би дотроо айж байв. Шалгалтанд орж чадалгүй чөлөөлөгдөхвий гэдгээс бус Живоныг өвтгөхөөс эмээнэ. Тиймээс алтан утсаар хааны луун хээг хатгаж буй мэт нямбай мөн аяархан оёж эхлэв. Оёдлын газрын шивэгчин хатгамал дээр нэг л алдаа гаргавал цаазлуулах гэмтэй дүйцэх шиг төсөөлөн ажилдаа орлоо. Дадлага хийгээгүй удсан учир эхэндээ жаахан болхи хөдлөн Живоныг хатгах нь мэдрэгдэв. Гэвч тэр юу ч болоогүй мэт намайг цоо ширтэн суух аж. Яагаад ч юм түүний нүд нүүрний минь инч бүрийг тэмдэглэж аваад байх шиг.

Амьсгаа дарам мөчүүд дуусч, оёдол бэлэн боллоо. Профессор " Муугүй шүү. Одоо Ким ноёнтон?"

Санаа амарлаа гэсэн шиг "Ким ноёнтон" гэх үгийг сонсмогц Живон дээр үеийн хувцас, сахалтай төсөөлөгдөөд инээчих нь тэр.

Профессор "Баярлах болоогүй ээ та. Ким Живон таныг өвтгөж ч магадгүй шүү."

Дахиад л айдас нөмрөөд авах шиг болов. Хэрэв би өвдөлтдөө цочин хөдөлбөл Живон жилийн чөлөө ч авч магадгүй. Энэ удаад биеэрээ жаахан тэвчвэл дараа нь сэтгэл өвдөхгүй.

Живон ч мөн адил дадлага хийгээгүй удсан болохоор зүүний үзүүр хэд хэд зүсээд амжив. Хичнээн өвдсөн ч царайны хувирлаа хянан гэж хичээн амаа даран сууна. Тэвчих тусам амнаас ёолох дуу гарах бус нүдэнд нулим цийлгэнэх юм.

Профессор "Яасан? Өвдөөд байна уу Юнхи?"

"Үгүй ээ, найтаах гээд байна багш аа?"

Профессор "Харшилтай юм уу?"

"Муурны харшилтай."

Надад ямар ч харшил байхгүй. Гэхдээ багшийн муурыг хараад хамгийн түрүүнд санаанд орсон зүйл л энэ байв.

Sacred lies: Play It Smart |KJW|Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon