-1-

1K 62 2
                                    

-Би мөрийцөж болох уу?

Охидуудын нууцаар шивнэн суух яриаг үргээх мэт тэдний дундуур хар үстэй залуу инээмсэглэн орж ирлээ.

Түүний жаргалтай хийгээд сонжсон мэт өвөрмөц харцыг нь хараад охид шүлсээ хоолойгоороо давуулахгүй байж чадсангүй. Улаан хоолойг өнгөрөөд цааш гулсан орох шүлс энэхэн мөчид яг л үмх мах шиг тээглээд цээжинд гацаж орхив.

-Уучлаарай багшаа...хэмээн толгойгоо бөхийлгөн гэмшсэн мэт бүлтгэнэх охид ширээн дээрхээ хормын дотор хоослоод номын сангийн хаалгыг зүглэх ажээ.

Номын санг чимээгүй болгож чадсан өнөөх ичгүүр сонжуургүй багш ялалтаа тэмдэглэх баатар адил таахалзан мушилзаад нуруугаа үүрэн зорисон хэргээ бүтээхээр цааш явах бөгөөд түүнийг үйлдлийг эхнээс нь дуустал нэг ч харц салгалгүй ширтэх 2 залуус санаа алдан толгойгоо сэгсэрээд өөд өөдөөсөө харан шивнэж эхлэвэл тэдний нэг нь

-Цуу яриа үнэн бол надад одоо өөрөөсөө ичих шаардлага алга хэмээн итгэл төгс хэлэх бөгөөд үүндээ ч бардам байгаа бололтой хажуу дах найзаасаа холдон хөмсгөө өргөөд сандалнаасаа босон цүнхээ үүрэн үүд рүү алхав.

3 өдрийн өмнөөс энэхүү хачин хийгээд жигтэй цуу яриа сургуулийн хаа сайгүй тархаж багш гэлтгүй сурагчдийн дунд хүртэл газар аваад байгаа нь энэ. Хамгийн сонин нь тэр өдрөөс хойш багш нэр зүүсэн өнөөх хүн өөрийгөө илчлэх мэт улам л увайгүй аашилж өдөр бүр адаарлах нь болсон нь бүхнийг илчилчхэж байгаа юм.

。。。

Номын сангын тавиурууд дундуур өөрийн авахыг хүссэн номоо хайн бусдыг анзаарах сөхөөгүй алхаж явтал хамар сэтлэх мэт ванилл, тоорийн хольцтой сүрчиг түрхсэн нэгэн охин замд тээглэж орхих нь тэр.

Түүний төрөлхийн гэмээр бор шаргал үс нь жижигхэн цонхны завсраар тусах нарны гэрэлд яг л алт эрдэнэс шиг гялалзан гялтанаж харахад л хүрэх хүсэл төрүүлнэ. Цаашлаад түүний анхилуун үнэрт нь мансуурч үснийх нь уганд хамраа наан нүдээ анин уушигламаар санагдаж гайхалтай тансаг мөрөөдөлдөө умбан зогстол өнөөх охин цочсондоо болоод биеэ хумин зэрвэс хийн эргэн харлаа.

-Чамайг цочоочихов уу даа? чи зүгээр  үү? гэж болгоомжлонгуй асуувал бүсгүй энгэртээ тэвэрсэн номоо тас зууран толгойгоо сэгсэрээд

WHO IS THE BOSS [completed]Where stories live. Discover now