-22-

169 24 9
                                    


-Чамаас болж Тэхён шархадчихлаа!

Өрөөнд байсан бүх хүмүүс газар ширтэн толгойгоо гудайлган номхон зогсоно. Цэвдэг бас хүйтэн хоолойгоор цус царцаам аймшигтайгаар ярьж байсан болохоор бүгд ямар ч хөдөлгөөн хийж зүрхэлсэнгүй.

Харин ганцаараа шархаа боолгон суух Тэхёны нүд нь юу ч ойлгож чадаагүй ч гагцхүү жаргалтайгаар догдлох ажээ. Хэн нэгнээр хайрлуулна гэдэг ямар сайхан гээч гэтэл хайртай нэгнээрээ эргээд халамжлуулж энхрийлүүлнэ гэдэг гайхамшгаас ч илүү зүйл биш гэж үү?

Хавиргаа зүсүүлж тохойгоо гэмтээсэн ч тэр дулаахан хийгээд гэнэн зангаараа инээмсэглэсээр л байв.

-Хүн бүр авсан ажлаа л хариуцаж хийх ёстой дахиж нэгнийхээ дээр гарах гэж оролдох л юм бол тэр үед миний гарт үхлээ хүлээгээд суух болно шүү.

-Хусог~аа Тэхёныг гэрт нь аваачаад өгчих.

Түүний зан ааш яг л ийм хатуу үедээ хатуу зөөлхөн үедээ зөөлхөн. Саяхан болсон томоохон ажлын дараа үнсэн нурам болоод үймсэн бохир өрөөг орхин тоосон дундуур алхсаар ганцаархнаа гарч одлоо.

Тавгүй байгааг нь анзаарсан Тэхён Жиминыг ганцааранг нь орхиж чадсангүй. Боолгосон тохойгоо тэвэрсээр араас нь очвол тэр шөнийн харанхуйд чимээгүйхэн гараа халаасандаа хийн зогсоно.

-Чи зүгээр үү?

Гадаа хэдийн өвлийн урь оржээ. Халуун амнаас гарах агаар бүр тэнгэрт уур болон тогтож хөдөлгөөнгүй зогсох минут бүртээ дааран бээрч байв.

-Тэр хутга чиний зүрхний хажуугаар зөрсөн хэрвээ би амжиж хутгыг холдуулаагүй бол тэр чамайг алж ч болохоор байсан гэж Жимин тэнгэрт тодоор гэрэлтэх сар луу ширтэн хариулав.

-Зүгээр дээ би зүгээр чиний ачаар амьд л байна шүү дээ алив намайг хар л даа.

Даанч Жимин эргэж харсангүй улам гунигтайгаар санаа алдсаар

-Жонгүктэй одоо ч хамт амьдарч байгаа юу? Тийм бол тэр чамайг асарч болох байх.

Тэхён хөмсгөө нийлүүлэн ярвайсаар гүнзгий амьсгаа авч Жимины нуруунд бага багаар ойртов. Шархтай гараа хөндчихгүйг хичээж баруун талаараа хажуудан урдаа зогсох нэгний нурууг зөөлхөнөөр налан нүдээ аньсаар

-Жонгүк бид хоёрын хооронд ердөө найзуудын харилцаа л байсан байсаар ч байх болно. Миний зүрхэнд ганцхан чи л байгаа гэдгийг хэзээ ойлгох юм бэ? Тэр биш чи л дэргэд минь байж намайг асрах эрхтэй.

WHO IS THE BOSS [completed]Место, где живут истории. Откройте их для себя