-7-

229 30 4
                                    

Ажилчдын байр гэгдэх бүтэн орон сууц байдаг бөгөөд энд бүх ажилчид амьдардаг. Нэг байранд 1-3 хүн хамтран амьдрах боломжтой ч хамгийн ихдээ хоёроороо байрлана. Харин Жимин мэтийн дээд албан тушаалтнууд өөрийн гэсэн ордон шиг харшдаа суух бөгөөд түүнийг тойроод хамгаалагч нар шөнөөр манаанд гардаг ажээ.

Учир нь тэд бол эрх дархтай хүмүүс.

Тэхён өөрт нь зориулсан гэмээр өхөөрдөм жижигхэн хоёр өрөө байранд ганцаараа амьдардаг. Клубд ажиллаж эхлэсэн 2долоо хоног амар жимир тайван байсан ч ганцхан өдрөөс болоод орвонгоороо эргэчихлээ.

Ажилдаа нэгэнт явах шаардлагагүй болсон хойно үд хүртэл унтаж орон дээрээ байрлалаа сольж хэвтсээр хамаг бие нь хөшиж эвшээлгэхээс өөр шальтай зүйл хийлгүй хэдэн өдрийг барах нь тэр. Хувцас нь биед амар, ор нь хэтэрхий тухтай байхын хэрээр амьдрал нь нэг л хачин санагдаж эхлэв. Идэх хоол нь бэлэн унтах газар нь ч үнэгүй. Гэтэл өөрөө юу ч хийхгүй зүүрмэглээд л. Эсвэл энэ бүгд тэр чигтээ занга юм болов уу?

Өдрийн халуун нар хөшгөөр дамжин орон дээр тусах тэр мөчид аймшигтай халууцсандаа болоод нүдээ нээлээ. Нэг нүдээ онийлгон эргэн тойрноо харвал унтлагын өрөөнийх нь хаалгыг Жимин налан хумсаа оролдон зогсож байв. Хар хослол өмсчихсөн уйтгартайгаар ажиглан яг л сэрэхийг нь хүлээж байсан мэт эвшээлгэн гараараа бос хэмээн дохино.

Түүнийг хармагцаа орноосоо унаж ойчин өвдөг тохойгоо шаланд цохисоор нэг юм хоёр хөл дээрээ тогтон зогсов. Унтаж байхад нь ороод ирснийг ч хэлэх үү? ганц футболк дотоожноос өөр юмгүйдээ ичиж хөлнийхөө хажууд хэвтэх өмдөө өмсөх гэж хичээлээ.

-Өнөөдрөөс манай гэрт үйлчлэгч хий. Өмнөх үйлчлэгч хэтэрхий хувийн асуудалд ороод байсан болохоор халчихсан юм. Тэгээд ажлын орон тоо гараад байгаа болохоор манай гэрт ажил ойлгосон уу?

-А-Аан за гэж үгээ хэлж дуусаагүй байхад цаашаа яваад өглөө.

Өмдөө хальт мулт өмсөөд араас нь гал тогоо руу ороод хөргөгчөө онгойлгон юу уухыг нь асуусан боловч хариулсангүй. Оронд нь буйдан дээр хөлөө ачин сууж нүдээрээ эргэн тойрноо сонжсоор

-Ерөнхийлөгч яагаад чамд зөөлөн ханд гэснийг ойлгохгүй юм. Чи ямар учиртай болоод түүний далбаан дор нуугдаад байгаа юм. Аав чинь юу хийдэг юм гэж хэлээд тамхи татахаар энгэрийн халааснаасаа мөнгөн савтай хүрэн бор тамхи гаргаж ирэхэд нь түүний өмнө аягатай ус тавиад холдохдоо өөрийн мэдэлгүй асаагуур гаргаад өгчхөв. Жимин тамхиа соронгоо шоолон инээж

WHO IS THE BOSS [completed]Where stories live. Discover now