-8-

230 26 5
                                    

Унтаж амрах нь хэтрээд ууж идэх нь ихсээд амьдрал нэг л уруудаад байгаа мэт санагдана.

Хар үүрээр зүүрмэглэн сэрээд нүдээ нээхэд өрөөнд хар хослол өмссөн эр хаалганы хажууд зогсож байх бөгөөд хэзээнээс хойш ингэж харсныг нь ёстой бурхан л мэдэх байх. Гэхдээ Жимин хүртэл зөвшөөрөлгүй орж ирдэг болохоор тийм ч их санаа зовж, эмээсэнгүй.

-Тэхён мөн биз дээ.

-Тийм ээ...

-Энэ Жимин ахын гэрийн хаяг дуудсан үед нь очоод хэлснийг нь хийхэд болно. Ард нь утасных нь дугаар байгаа.

Нэрийн хуудас шиг карт ор луу шидэн араас нь дахин хуучивтар утас чулуудаад

-Одооноос наад утсаа ашиглаж сур. Жимин ахтай ярихдаа хэрэглээрэй. Энгийн утсаар ах руу залгаж болохгүй ойлгосон уу?

-За...

Хэтэрхий албан ярианаас нь болсон уу? хамаг биеийн үс босчхов. Жиминыг ахаа гэхэд нь өөрөөсөө ичмээр санагдаж олигтой үг олдолгүй бөхөлзлөө. Хаалга хаагдмагц өнөөх дугаарыг нь эргүүлж тойруулан хараад инээмсэглэнэ. Түүнтэй холбогдож болох болсондоо баярлаад барахгүй үргэлж хамт байна гэхээр хэдийнээ зүрх хүчтэй догдлоод эхэлчихжээ.

Хэзээ энэ утас дуугаран гэрт ир гэж хэлэх бол хэзээ түүний ялдамхан бөгөөд наддаа л энхрий хоолойг нь сонсох бол. Хөөрч нисээд тэнгэрт дүүлчихмээр санагдаж болдог бол одоо ч гэр лүү нь гараад гүйчихмээр байлаа.

Өчигдөр орой хэлсэн сүүлчийн үгийг нь эргэн санаж орноосоо үсрэх нь холгүй босоод гал тогоондоо орон хоолны жор харж эхлэв.

Ямар ч үед хүссэн хоолыг нь хийж өгөхөд бэлэн байх хэрэгтэй. Өмнөх удаагийнх шиг бүтэлгүйтэлгүй тулд амттайхан хоолоор дайлна гэж бодохдоо өөрөөрөө бахархмаар санагдаж улам хичээнгүйлэн хийх ажээ.

Харамсалтай нь бэлтгэлээ хангаж өдөр шөнөгүй утсаа сахин хажууд нь суусны эцэст Жимин хоёр өдөр ямар ч холбоо барьсангүй. Сүүлдээ Тэхён гэх нэгнийг байдаг гэдгийг мартчихсан биш байгаа гэж санаа зовон түрүүлж залгая гэсэн ч зориг хүрсэнгүй.

Орныхоо буланг налж суугаад утсаа өрөвдөлтэй нь аргагүй гөлрөн Хусог руу залгаж асуух талаар бодов.

-Байна уу? Хён...

-За сайн уу? Залуу минь хэр байна даа амьдрал дажгүй юу?

-Муу муу ингэхэд тэр ойрд клубээр орсон уу? Би түүнтэй холбогдож чадахгүй байна. Ямар нэг зүйл болсон юм уу? Гэж уруулаа өмөлзүүлэн гунигтайгаар өгүүлбэл Хусог утасны цаанаас чангаар инээд алдан шоолох мэт хөхөрсөөр

WHO IS THE BOSS [completed]Where stories live. Discover now