-24-

163 20 4
                                    

Тэнгэр бүрхэж анхны цас хаяалсан энэ өвлийн нэгэн үдэш тэдний хооронд ийм гэж хэлэхийн аргагүй хачин уур амьсгал бүрдэх ажээ. Хуурч мэхлээд хэзээ нэг өдөр үнэн илчлэгдэхэд ямар ч бултах газаргүйгээр буланд шахагдан орь ганцаар үлдэж хоцорч үлдэх гаслантай тэр нэгэн өдөр ирж л таараа. Хүссэн зүйлээ авч таашаахыг хүссэн нэгнээ өөрийн болгосон ч эцэст эргээд ухсан нүхэндээ бүдрэн ойчно гэдгээ таамаглаагүй явсан биз ээ.

Жимин Тэхёны гарыг дэрлэн нүдээ анин худал хэвтэнэ. Босъё гэсэн ч хөдөлмөөргүй санагдаж хэвтье гэсэн ч дотроос нь ямар нэгэн зүйл чангаан зөөлөн хөвөн ортой хамт бэхэлж орхих нь тэр. Судас нь тодорсон шууных нь арьсыг хуруугаараа тэмтэрч үзэн урт нарийхан сормуусаараа үл мэдэг шаргал үсийг нь ирвэгнүүлэн гижигдсээр санаа алдан дээш өндийлөө. Газраар нэг хөглөрөх хувцсаа түүж аван тайван гэгч нь өмсөөд Тэхёныг унтсан эсэхийг шалган гараа нүднийх нь өмнүүр савчуулна.

Тайвнаар нэгэн хэвийн амьсгалах амьсгааг нь минут хэр ажигласны эцэс эргэж хараад ажилдаа орохоор зэхлээ. Өмнөх удаа сандарсандаа болоод олигтой хайгаагүйг ч хэлэх үү? Одоо шалгаагүй үлдээсэн хэсгүүдээ эргэн нэг нэгээр нь сөхөж үзэх бөгөөд дутуудуулчих вий гэж санаа зовохдоо олчихвол яана аа гэсэн айдас сэтгэлийнх нь хаа нэгтэй нуугдаж байв.

Хувцасных нь шүүгээг нэгд нэгэнгүй нэгжиж угаалгын өрөө хивсэн доогуур нь хүртэл гараа явуулж үзэв.

Жимин аргаа баржээ. Урьд шөнө хангалттай их хөлс гаргасан учраас бие нь ингэж их ачаалал авах тэнхэл байсангүй. Ам нь хатаж хуурайшин хоолой нь хорсохын эрхээр дөнгөж холдуулж байсан гутлын жижигхэн шүүгээг буцааж байранд тавиад өөрийгөө үзэн ядан жигшив.

Хөргөгч рүү хөлөө зөөж ядан удаан алхсаар савтай ус аван хүйтнээр нь залгилж цангаагаа гарган нэг юм тайвшрахдаа зулай дээр нь хэний ч гар хүрээгүй бяцхан шүүгээ байхыг олж үзлээ.

Гар сунгах төдийд л хүрэхээр хэмжээнд ойрхон харагдавч сэтгэлтийнх нь гүнд мянган жилийн алсад мэт хол санагдана. Олон таван зүйл бодолгүй гарынхаа аясаар татаж орхисонд дотор нь тоосонд дарагдаад бүдгэрчихсэн гэмээр гэр бүлийн зураг үзэгдэх ажээ. Үрчлээ ч тогтоогүй цэмцийтэл индүүдсэн хослолтой эрийн хажууд хээ хуараар дүүрэн даашинзтай эмэгтэй байх ба тэдний голд байдаг чадлаараа номхон зогсоод хүчээр инээмсэглэсэн аятай тун марууран мушилзсан жаахан Тэхён байхыг олж харлаа. Арав хүрээгүй бололтой бяцхан эрийн гарт жижигхэн цаг харагдах бөгөөд тэдний гэр бүл чинээлэг гэдэг нь илт байх ажээ.

WHO IS THE BOSS [completed]Dove le storie prendono vita. Scoprilo ora