-6-

263 28 0
                                    

-4р вип өрөөнд 1р зэрэглэлийн багц хүргээд өг.

Тэхён энд ажилд ороод хэдийн 2долоо хоносон бөгөөд клубын зөвхөн вип өрөөнүүдэд л үйлчилдэг. Жимин яагаад түүнд энэ ажлыг өгсөнийг мэдэхгүй ч санасныг бодвол амархан байлаа.

Үйлчлэгчээр ажиллана гэж хэлэхэд нь их ядарч бас элдэв гей залуусын бай болох вий гэж санаа зовж байсан ч тусгай хүмүүст үйлчилдэг болохоор биед хангалттай тухтай хэцүү ч биш санагдана. Харамсалтай нь эд бүгд дөнгөж эхлэл болохоор тааж хэлэхэд хэцүү юм.

-Тэхён~аа...тэргэн дээр идэж уух зүйл тавин захилга өгсөн өрөө рүү явах гэтэл араас нь ийнхүү дуудав.

-Яасан Хусог хён...

Хусог бол Тэхёныг анх хүлээж авсан хүн бөгөөд ажлынхан дундаас хамгийн дотно нэгэн. Басхүү энд чамгүй удаан байсан болохоор Жимины талаар хангалттай ихийг мэддэг. Тиймээс ч Тэхён Жимины талаар хэдэн мэдээлэл сонсохынхоо хажуугаар Хусогыг таниад авсан хэрэг.

-Тэр өрөөнд байгаа үйлчлэгч өмнө чам дээр ирж байсан ижил хүйстэн юм шиг байна лээ бас чамайг таньж байсан. Болгоомжтой байгаарай ажил чинь одоо л дөнгөж эхлэж байна.

Өмнө нь эрчүүдтэй явалдаж зугаагаа гарган олон өдрийг завхайрч өнгөрүүлдэг байсан ч гэнэтхэн хэн нэгэн хүлээж байгаа гэх үгийг сонсоод яг л хүчиндүүлэх эсвэл хулгайлагдах гэж байгаа мэт хачин мэдрэмж хамаг биеийг нь бүрхээд авах нь тэр.

-Би зүгээр дээ ахаа надад санаа зовох шаардлагагүй. Би чинь Тэхён шдээ...

Хичнээн сандарч байсан ч мэдэгдүүлэхгүйн тулд худлаа инээмсэглэсээр тэргээ түрэн цааш явлаа. Явах замдаа суллаж орхисон товчоо бүтэн товчлоод хамаг биеэ битүүлэх нь холгүй янзалсаар орох ёстой өрөөнийхөө өмнө ирэв.

*тог* *тог*

-Захиалга авчирлаа.

Хамгийн үнэтэй сэт захиалсныг нь бодоход овоо мөнгөтэй эр бололтой. Ганцхан удаа царайг нь харж байснаас ингэж ойроос уулзаж байгаагүй тиймээс яг ямар хүн гэдгийг нь мэдэхгүй салгалан чичирнэ. Гаж донтон эсвэл садист хүн байвал яана бүр хүчээр дарж авах гэвэл би юу хийх ёстой юм бол оо? Хэрэг тарьчихвал 2долоо хоногын маань хөдөлмөр талаар болж Жимин надад итгэл алдах байх даа.

Утгагүй олон бодол дундаа төөрөлдөн өөрийгөө зовоон зогссоны эцэст дотроос сонсогдохгүй шахам нам хоолойгоор *ор, ор* гэх нь дуулдана.

WHO IS THE BOSS [completed]Where stories live. Discover now