-11-

220 25 5
                                    

Машин дотор чив чимээгүй байх агаад гагцхүү зам дээгүүр эргэлдэх дугуйны хүнгэсэх чимээ л сонсогдоно.

Жимин нэг гараараа жолооноосоо тас атган нөгөө гараараа тамхиа асаахаар гал хайх бол Тэхён уйтгартай нүдээр цонх руу ширтэнэ. Түүний уруул нь шалбаран нэг нүд хөхөрсөн байх бөгөөд эрүүгээ минут тутамд шалган дарж үзэхдээ өвдөлтөндөө ярвайх ажээ.

Сэтгэл сэрд хийлгэм түүний хүнд амьсгаа цонхны шил цантуулан хартардуулахад Жимин түүнийг нүднийхээ булангаар хальт харан

-Наад урдаа байгаа хайрцагнаас асаагуур аваад өг дөө гэж асуухад Тэхён яаран сандран хэлснийг нь биелүүлж өгөөд тамхийг нь асаана.

Шүлсээ ч залгиж чадахгүй гөлөлзөхдээ Тэхён өөрийгөө ямар өрөвдөлтэй байгаагаа ойлгож улам хошуугаа унжуулсаар буцаад цонхоо налан хэвтлээ. Хэзээ ч ингэж хэн нэгнээс эмээж айж байгаагүй болоод ч тэр үү Жимины хүйтэн бас айдас хүргэм ауранд сүрдэж юу ч хийж чадахгүй ямар ч сүр сүлдгүй сүнсэн биеэ шоолмоор санагдаж хуурамчаар инээх гэж хичээнэ.

...

-Ирчихлээ буу.

Дөнгөж нойрноосоо сэрэн эргэн тойрноо харвал хэдийн гэрийнхээ үүдэнд иржээ. Дээрээс өдрийн халуун нар шаран нойрмог нүдийг нь улам анилдуулан нозооруулж хөдлөх ямар хүсэл төрүүлсэнгүй.

-Айн?

-Буу гэж байна. Хэд хоног томилолтоор явах болохоор элдэв хэрэг тарилгүй томоотой байж байгаараа асуудал үүсгээд хэрэггүй л болов уу?

Нөмөрсөн хүрмээ өмсөөд түүний машинаас удаанаар буун шилэн хүзүүгээ маажсаар хоцрохдоо сая юу гэж хэлснийг нь хүртэл мартаж орхилоо. Урамгүйхэн нуруугаа үүрэн гэр гэж нэрлэгдэх байр луугаа залхуутайгаар алхсаар нэг юм орж ирэв. Хов хоосон эзгүй ханхай өрөөнд ганцаараа ирэхдээ өглөө мэдэрсэн өвдөлтөөсөө айж гадны хүн шиг өлмий дээрээ алхасаар унтах гэж хичээнэ.

Сүүлийн хэдэн өдөр Жиминээс арван алхам ч холдоогүй болохоор салаад 10хан минутын дараа түүнийг санаад эхлэв. Хэдий гэнэтхэн үнсэж уурлуулаад ухамсрын шанаа амссан ч зангидсан гар нь хичнээн хөөрхөн талаар бодоод Жимины хэрцгий аашны талаар дурдах зав ч олдсонгүй. Орон дээрээ хэвтэн цагаан таазнаас дүүжлэгдэх гэрлийн бүрхүүлийг харан хийцгүүрч байх хооронд нөгөө өрөөнөөс нь утасны хангинах чимээ сонсогдлоо.

Танил бус ойрын хэдэн өдөр сонсогдоогүй ая байсанд дотор нь эвгүйрхэж гэрт нь үл мэдэх хэн нэгэн нуугдаж хэмээн айсандаа ширээнээсээ төмөр үзэг аваад сэмээрхэн алхлаа. Өлмий дээрээ гишгэлэн шүлсээ залгин удаанаар явахад цаад талын өрөөнд утасны чийртэй чанга чимээ дуулдсаар л. Хаалгаа сэмээрхэн онгойлгон эргэн тойрноо харвал юу ч байсангүй. Харин Жиминтэй уулзахаас өмнө барьж байсан хуучин утас нь гал тогооны ширээн дээр чичрэн дуугарна.

WHO IS THE BOSS [completed]Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ