-27-

140 21 1
                                    

Жонгүк Жимины зүг удаанаар харцаа тусгаж амьсгалыг нь хүртэл ажиглан харах хэмжээнд үйлдэл бүрийг нь анзаарсаар байв. Далайн давсархаг усанд шүргээд үл мэдэг нойт даасан гутлыг нь тасарсан товчтой хүрмийг нь түүнчлэн халааснаас нь ганц хоёроор унах жижигхэн элсэн ширхэгийг хүртэл нүдээ онийлгон харахдаа цээжин дотор зүрхнийх нь гүнд хэдэн жилийн турш хайрлаж нандигнаж ирсэн сэтгэлд нь Жимин ямар нэг бараан зүйлийг шидчих шиг болов.

Үнэнийг нуух хэмжээнд энэ харилцаа тийм аймшигтай бас хүйтэн хөндий байна чинээ санасангүй.

Гэрлээр тусгасан хурц өрөө үүднээсээ авахуулаад сүүдэр татаж хаалга хаагдах мөчид түнэр харанхуйд уусчих шиг бүүдийгээд ирэв.

Гурван алхам ойртоход түүний үлдээж орхисон мөрөнд хууралтын усархаг мөр тодрох ажээ. Үг ч дуугаралгүй Жимин түүнд ойртсоор бэлхүүсээр нь гараа оруулан тэвэрч өвлийн салхинд даарсан хацраа цээжинд нь наагаад ямар нэгэн зүйл чагнав.

Жонгүкын зүрх хүчтэй цохилж байсан ч догдлох мэдрэмжээр эхлэсэн хайрын сандрал байсангүй. Жимин цонхны цаана давхих машин зөрөн өнгөртөл, хаазаа тултал гишгэх мотоциклыг намжтал, улаан гэрэл ногооноор солигдтол нэг л янзаараа зогссоор байлаа. Жонгүкт ч түүнийг түлхэх тэнхэл байсангүй. Гал тогооны хүйтэн гантиг ширээг бүлээцтэл Жиминыг холдтол хөдлөлгүйгээр уртаар санаа алдана.

-Чи үнэхээр хаашаа явснаа хэлэхгүй хэрэг үү?

Үг дуусвал хэн хэнийх нь санаа алдах гэмгүй хоолой сонсогдож Жимин хойш нэг алхлаа.

-Би бүхэл амьдралынхаа туршид ганцхан хүнд л сэтгэл алдарч одоог хэр нь түүндээ үнэн ч хэвээр үлдсэн. Харин намайг эргэлзүүлэхийг хүсэхгүй л байгаа бол надад итгэ. Би бүгдийг нь байх ёстой байранд нь аваачих болно.

Жонгүк хөх туяа татсан нүднийхэн ухархайг гараараа илэн шүд зууна. Амьсгалахад ч хэцүү санагдаж уушгиа базаж аваад хаа тааралдсан газар луугаа шидэхийг хүснэ. Олон ч удаа сонссон энэ үгэндээ итгэх гэсэн ч худал гэдгийг нь мэдсээр байж нүдээ аниад өнгөрөөх нь түүнийг хангалттай тэнэг санагдуулж байв. Жимины мөрийг холдуулан тайлж амжаагүй хүрмийг нь түлхээд дэргэдүүр нь өнгөрсөөр орны хажууд дэлгээтэй чамоданыг сөхөн хувцсаа эхнээс нь хийж эхлэв.

-Маргааш өглөө гэрчилгээ байгаа газар луу явна. Дараагийн төлөвлөгөөг би хэдийн бэлдчихсэн болохоор чамайг эргэлзэх шаардлаггүй дагана гэдэгт итгэлтэй байна.

WHO IS THE BOSS [completed]Where stories live. Discover now