-28-

134 23 1
                                    

Буун дуу сонсогдмогц Жимин газар сөхрөн уналаа. Хонгилоор дүүрэн түүний өвдалтөндөө ёолох дуу хадаж шалаар нэг улаан цус асгарахад барилгын гадна цагдаа нарын дохио тэнгэрт цуурайтан хангинаж байдал бишдэж эхлэв.

-Жимин цагдаа нар ирж байна. Эмнэлэг явах хэрэгтэй надад үүрүүлчих гэж өмнө нь өвдөглөн зогсвол Жимин хөлөндөө буудуулсан шархаа тас атган толгой сэгсэрч

-Цагдаа нар миний талд байх нь юу л бол. Би буудуулсан ч хэрэгтэн болох болно. Тийм ч сүртэй шарх биш болохоор эмнэлэг явах хэрэггүй. Тэд сэжиг авчихна зүгээр явцгаая.

Тэхён ойлгохыг ч хүссэнгүй. Жимин өөрийг нь энэ бүх цаг хугацаанд хуурч мэхэлж, худал ярьж, ар хударгаар нь Жонгүктэй хуувилдаж байсан ч ойлгохыг хүссэнгүй. Мэдсэн ч мэдээгүй мэт дүр эсгэн дэргэд нь хэн байна түүний талд бат зогсох ёстой гэдгийг л хамгийн сайн ойлгож байлаа.

-Хойд хаалган дээр Хусог байх ёстой түүн дээр очьё.

Жиминыг үүрэн хар хурдаараа гүйн гарах гарц руу ойртох тусам шилэн хүзүүнийх нь ард Жонгүкын зүрх зүсэм уйлах хоолой сонсогдож басхүү цагдаа нарын пижигнэлдэн гүйх гутлын чимэн дуулдах ажээ.

Барилгаас гармагц асаалттай машин дотор Хусог хүлээж байх ба тэр хол замд гарахад бүрэн бэлтгэгдсэн харагдана.

Эдгээр хамаг биеийн хөлс урсгаж цусанд будагдсан мөч хормын дотор өрнөсөн бөгөөд нэг л мэдэхэд машин дотор нүдээ бүлтгэнүүлэн чухал царайлах гурван залуус хурдны зам дээр хязгаарт нь хүрэхээ үл мэдэх тэнгэрийн хаяанд орших нэгэн газар луу явсаар л байв.

-Жимин одоо хаачих вэ?

Түүний нүд нь хүйтэн, уруул нь улаан, гар нь цагаан. Цус алдсанаас болоод ямар ч хөдлөх тэнхэл үлдсэнгүй. Амаа ангалзуулан хэцүү байсан ч шүлсээ залгиж толгойгоо сэгсэрэхэд

-Очих газар ч байхгүй яах гэж зугтсан юм бэ? Энэ машинтай хэр удаан зугтана гэж 3 алхаад л Жонгүкт баригдаж эсвэл цагдаа нарын гарт орох болно. Бид буцаж очоод учраа олсон нь дээр биш үү?

Жолоогоо тас атган нүүрээ гараараа хаах Хусогын итгэл муутай арга мухардсан өрөвдөлтэй ярианаас болоод Тэхёны цухал төрнө.

-Тэглээ гээд бид буцаж очиж болохгүй ээ. Түүнийг юу хийж чадахыг ойлгосон биз дээ тэр над руу буудсан, эргэлзэх ч үгүйгээр буудсан. Хэрвээ буцвал бид гарцаагүй үхэх болно. Тэхён чамд биднийг нуух газар байхгүй гэж үү? Хөдөө, тосгон, уулын цаана хэдэн километр байсан ч хамаагүй нуугдаж болох газар л байвал явцгаая.

WHO IS THE BOSS [completed]Where stories live. Discover now