-16-

188 26 1
                                    

-Жимин гуйя намайг сонс л доо...

Түүнийг удаан дагасны эцэст нарийнхан гудамжаар өгсөж ядуусын хороололд ирмэгц Жимин машинаа зогсоогоод дотогш орлоо. Шатаар дээш өгсөх хооронд нь арай гэж гүйцэж очоод гарнаас нь атгасан ч удаанаар татаж аваад цааш алхсаар л байв.

-Жимин...

-Тэхён зүгээр л явж үз би ажлаа хиймээр байна.

Тэр шатаар өгссөний эцэст онгорхой хаалга руу ороод алга болоход араас нь нууцаар даган дотогш шагахайвал нэг л танил дүр зураг угтах нь тэр. Сүйдэж замбараагүй болсон гэрт хэд хэдэн хослолтой залуус амьсгаагаа даран зогсоно. Харин шалбарч хөхрөөд цусандаа хутгалдсан хөөрхийлөлтэй эр тэдний өмнө өвдөг сөгдөн гуйж байлаа.

Яг л урьдын Тэхён шиг. Гараа хавсран нүүрэндээ наан хором алгасахгүй амандаа бувтнаж "Жаахан л хугацаа өгөөч" хэмээн уйлагнах ажээ.

Жимин орж ирмэгцээ туслах руугаа толгой дохин ойлголцож газраар нэг тарсан новшин дундуур зай гарган алхсаар өнөөх үл мэдэх эрийн өмнө очоод доош явган сууж залуугын үснээс нь зулгаахдаа

-Чиний өр хүүтэйгээ нийлээд хэд болсныг мэдэж байна уу? 340сая вон новш минь ийм их мөнгийг чи яаж 3хоногт олох гэж байгаа юм. Энэ байрыг чинь хоёр бөөртэй чинь хамт авах болохоор дараа төрөлдөө юу болж төрөхөө бодоод наанаа харамсаад сууж бай. Төлж чадахгүйн бол хэрээ мэдэх чинь яасан юм.

Түүнд ийнхүү хэлмэгц өнөөх залуу цурхиран уйлж шал долоох нь уу? гэлтэй бөгтийн мэгшиж байлаа. Амьдралынхаа эцсийн мөчийг ямар харуусалтайгаар өнгөрөөнө вэ? Хэдхэн сарын өмнө Тэхён яг ийм байдалтайгаар Жимины өмнө өршөөл эрэн гуйж байсан тул энэ үзэгдэл тийм ч таатай санагдсангүй.

Гараа цусаар будсан эр түүний өмднөөс зуураад авах тэр мөчид Жимин хөлөө угз татаж аваад нүүр лүү дэвсэж орхих нь тэр. Хамарнаас нь цус садарч хаа сайгүй асгарахад ёолон гингэнэх хоолой өрөөгөөр нэг тархах бол цэрвэж халгаасан залуус заваарч орхисонд нь төвөгшөөж хойш хоёр алхах ажээ.

-Хөгийн гөлөг минь энэ хослол хэр үнэтэйг мэдэх үү? Чиний бохир цустай хутгалдахад хэтэрхий үнэтэй новш минь гэж хараасаар өмдөө арчиж гарлаа.

Хаалганы үүдэнд хангалттай удаан зогсохдоо үзсэн бүх үзэгдлээ толгойдоо дахин дахин тоглуулахдаа Жиминыг яагаад дагаж ирснээ бараг л мартчихсан байв. Тэднийг нэгд нэгэнгүй ажиглан харсан эцэст нуугдсан газраасаа үл ялиг цухуйн нэрийг нь дуудвал хөмсгөө зангидаж шүдээ зуусан Жимин үхлийн харцаар эргэн харлаа.

WHO IS THE BOSS [completed]Where stories live. Discover now