-10-

219 28 6
                                    

Хаалттай өрөөнөөс хэсэг хугацааны дараа гарч ирвэл Жимин утсаа оролдон буйдан дээр ухаангүй сууна. Ширээн дээрх хоолны тал нь хэдийнээ дуусчихсан байх бөгөөд өөртөө дарс хундагалан уусан бололтой талаараа шахуу лонх үзэгдэх ажээ.

Саяхан хийсэн үйлдлээсээ ичиж час улаан болсон нүүрээ гараараа халхлан өнөөх дарснаас том том балгаад уруул амаа чийглэн хоосон шилээ ширээн дээр хүчтэй тавилаа. Жимин сонссон атлаа юу ч болоогүй мэт тайвнаар утсаа халааслан хөлөө ачин суухдаа үл мэдэг шүдээ гарган инээмсэглэв. Гэнэтхэн хачин аашилсанд нь гайхан өөдөөс нь сонжин харвал Жимин олон яриан дундаас алийг нь сонгохоо мэдэхгүй тээнэглзэх жаал шиг нүдээ эргэлдүүлсээр сая нэг ам нээж

-Дөнгөж сая шинэ мэдээ авлаа. Чиний танилцсан эр өчигдрийн явдлаас болоод ажлаасаа халагдсан гэх юм. Анхны ажлын хамтрагч чинь гэхэд харамсалтай юм боллоо доо.

Санаатай хэлсэн мэдээгээ бахархалтайгаар өгүүлэн жуумалзахдаа нэг хөмсгөө өргөөд намайг ямар хариу үйлдэл гаргахыг анхааралтайгаар ажиглана. Хэдий дуулгасан мэдээ нь таатай байгаагүй ч Жимин гэх хүнийг улам таниж, цаашлаад тэр яг л жаахан хүүхэд шиг санагдаж эхлэв. Одоог хүртэл инээмсэглэсээр байх уруулыг нь нүд салгалгүй ширтэхдээ яагаад ингэж аашлаад байгааг нь ойлгосонгүй.

Хайр татам хэрнээ зэвүүн, дур булаам атлаа хорон. Зүйрлэвэл өргөст сарнай шиг харин би түүнийг таслахаар зулгаасан гэнэн хөвгүүн шиг. Дотроос малтах үгээрээ намайг сандраахыг хүссэн ч харамсалтай нь биелэхгүй нь. Харин ч илүү ихээр Жиминыг үзмээр санагдаж түүний амьдралд оролцоод барахгүй Жимин гэх хүний дотрыг нээгээд бүгдийг нь сөхмөөр байв. Сэтгэлийг нь гэлтгүй одоо өмсөж буй хувцсыг нь хүртэл тайлаад нүцгэн Жиминыг өмнөө зогсоон ичгүүр сонжүүргүйгээр ширтэж эрээ цээргүйгээр биед нь хүрч үзмээр санагдана.

Халуухан бодолдоо өөрөө шатаж хоёулханаа байх хором мөч бүрээ дэмий өнгөрөөмөөргүй байсан ч яаж түүнд ойртох ёстойгоо мэдэхгүй эргэлзэхдээ шүлсээ залгилсаар түүн рүү удаанаар дөхлөө.

-Чи надад санаа зовоо юу?

Буйдангийн дэргэд очмогц Жимин цамцны үзүүрээс имрэн оёдлыг нь хуруугаараа дагуулан тэмтрэхдээ

-Тийм л бололтой чиний бяцхан зүрх танихгүй эрээс болоод хагарчих вий гэж санаа зовсон юм.

Айлгүйхэн яриагаа дуусгаад зальт могой мэт зальжин нүдээ эргэлдүүлэн толгойгоо дээш өргөн харахад түүний цагааран харагдах булбарай хүзүү рүү гараа сунган арьсаар нь гараа гүйлгэв. Жимин ч эсэргүүцэлгүй хурууг минь өөртөө мэдэрхийг хичээх мэт нүдээ анин хөнгөхөн амьсгалахад нь тэвчилгүй өвөр дээр сууж орхилоо.

WHO IS THE BOSS [completed]Where stories live. Discover now