-9-

247 29 9
                                    

Жимин хаанаас ч юм гарч ирээд толгойгоо дохих бөгөөд ажлаа хэдийн дуусгачихсан гэдгийг илэрхийлнэ. Түүнийг гараа дохин явахыг зангахад хажуудаа зогсож буй шинэхэн танилтайгаа салах ёс гүйцэтгэн нүдээрээ инээмсэглэн далласаар явж одлоо.

Жиминтэй хамт машинд суун бүсээ зүүхдээ санаандгүй инээмсэглэж орхив. Яагаад ч юм түүнтэй хамт ийн нууц ажиллагаанд оролцож хэрэг үйлдэж байгаадаа баяртай байсан ч үнэндээ шинэхэн танилаа таалагдсаныг нуух хэрэг юун. Алиа хошин зантайгаас гадна ярилцах сэдвээ бодох шаардлаггүйгээр хэлэх нь тун тухтай санагдсан учраас сэтгэлд эвлэгхэн орж ирсэн юм.

Ихэд таатай байгааг минь анзаарсан Жимин хөдөлгүүрээ асаах хооронд ярианы сэдэв гарган жуумалзаж

-Та их л жаргалтай байх чинь ажил чинь таалагдаа юу?

Магадгүй энэ түүний анх удаа хувь хүний минь талаар асуусан асуулт байх. Сонжсон мэт найланхай хоолойг сонсоод өөрөөрөө бахархаж ядан тааваараа суухдаа Жиминыг аргандаа оруулах тийм ч хэцүү биш гэдгийг ойлгоод авав. Хэдий түүнийг тасдаж болдоггүй цэцэг, уурганд ордоггүй загас мэт хялбархан нэгнээр төсөөлж байгаагүй ч нэг л мэдэхэд Жиминыг нөхрөө болгох хүсэл эргэлзэх шаардлаггүйгээр төрж байгааг анзаарлаа. Хууран зальдах арван мэхээ ашиглавал яг л үргэж зугтах эрвээхий шиг санагдаж ердөө өөрийнхөө дурлалыг ойлгуулахыг хүссэн нь Жиминыг онцгой нэгэн болгожээ.

-Магадгүй л юм. Түүнтэй сайн танилцсан гэхдээ өөрөөс чинь ялгаатай нь тэр их найрсаг юм билээ. Даанч чихэвчийг нь тасалчихсан болохоор жаахан харамсалтай л юм.

Миний яриаг сонсон машинаа жолоодон өнөөх том харшийн цэцэрлэгээс хөдөллөө.

-Тэгээд өөр юу мэдэв дээ гэсээр эргэж харан ухран жолоогоо атгах ажээ.

-Надад нэрээ Жонгүк гэж хэлсэн бас Ноён Ханкын дор ажиллаад удаагүй гэсэн болохоор тэрнийг ашиглах амархан байсан байж магадгүй юм. Дугаараа хүртэл солилцоод авсан болохоор удахгүй бид хоёр....

-Байна!

Жимин гэнэтхэн яриа таслан чангаар дуугарсанд нь гайхан түүн рүү харвал утсаар ярих бөгөөд хөмсгөө зангидан их л чухал харагдана.

-Бараагаа ачиж эхлэсэн үү? Дуудлага худалдаа дуусаж зураг зарагдах хүртэл хэн ч мэдээгүй болохоор цаг бага байна хурдан зөөцгөө. Би та нар дээр очилгүй өөр тийшээ явж зүгээ бурууллаа. Араасаа сүүл дагуулчхаж мэднэ. Дуусаад надад мэдэгдээрэй.

WHO IS THE BOSS [completed]जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें