-15-

174 25 2
                                    

Өгүүллэг маань эхлээд хэдийн 100 воте хүржээ. 😳🎉🎊🎉🎊🎉 миний хувьд их том зүйл юм шүү идэвхтэй воте дардаг уншигчдадаа маш их баярлалаа buraee💜💜💜

...

-Битгий хүр!

-Дахиж цэвэрлүүлэхгүй юм уу? ядаж шархны лентийг чинь солиод өгье.

-Би хэрэггүй гэж хэлсэн байхаа. Маргааш Жиминээр өөрөөр нь солиулах болохоор бурхныг бодож гуйя намайг тайван орхи.

Оройхон гэртээ ирэхдээ Тэхёны хацар, уруул нь шалбараад тохой нь цус шүүрчихсэн байсан болохоор Жонгүк анхаарал хандуулахгүй байж чадсангүй.

Ханхай гэрт арай гэж орж ирсэн бүтэн уур амьсгал Тэхёныг аашлах мөчид алга болчхов. Түүнд санаа тавьж аль болох өөртөө ойр дотно байлгах гэж хичээсэн ч юу ч өөрчлөгдөхгүй нь бололтой.

-Ингэхэд чи яагаад яваагүй байгаа юм. Чамд очих газар байдаггүй юм уу?

-Яасан надаас санаа зовоо юу? эсвэл баригдахаас айгаа юу?

Түүнийг нэг л ойлгохгүй нь Жимин гэхээр сүнсээ өгөх нь холгүй амиа тавьдаг атал яагаад ардуур нь өөр нэгэнтэй явалдаад байгаа юм бол. Жаахан л хичээчихвэл хүссэн бүхнээ өөрийн болгож чадахаар байж яагаад Жонгүкыг сонгосон юм бол.

-Би Жиминд мэдэгдмээргүй байна гэж хэлсэн байх аа. Хэрвээ тэр хоёуланг нь харчихвал миний амьдрал ямар ч утга учиргүй болчихно. Жимин хүссэн үедээ энд ирдэг болохоор бид хамт байж болохгүй. Тийм болохоор уулздаг газраа нууцлах болохоор дахиж манайд үлдээд хэрэггүй. Яв гэхэд явж бай.

Анхааруулсан үгээ дахин санахгүйгээр хайхрамжгүй хэлсэн ч гэрээ цэгцлэхдээ түүний хоолой хэтэрхий тайван байлаа. Энэ ердөө Жонгүкт гаргадаг Тэхёны сэтгэл.

Магадгүй тэр Жиминтэй ярилцахдаа үргэлж нүд рүү нь ширтдэг биз, явуулах гэж яаралгүй үйлдэл бүрийг нь дурлан хардаг байх. Харин Жонгүкт гаргадаг сэтгэл нь ердөө хүслээ гүйцээх дур.

Уулзаж эхлээд явалдаж дөнгөөд долоо ч хоноогүй атлаа өдөр бүр энэ мэдрэмжийг авах нь хэтэрхий гутамшигтай юм. Байнга хоёрт гэх мэдрэмж зүрхэнд нь хадагдчихсан мэт санагдаж Тэхёныг ярих тоолонд амыг нь харуулдана. Тун өрөвдөлтэйгөөр өөрийг нь хайрлан ширтээсэй гэж хүснэ.

-Мэдлээ тэгэхээр хаана хэзээ гэдгээ над руу зурвасаар илгээгээрэй.

-Одоо орой болсон байна. Хоноод явах юм уу? гэж эелдэг хийгээд намуухан дуу гарган өрөөг буцаан нам гүмд автуулж орхив.

WHO IS THE BOSS [completed]Wo Geschichten leben. Entdecke jetzt