-25-

168 22 5
                                    

Муу ч сайн ч 2 долоо хоног хичээнгүйлэн ажилласан том клубын үүдээр орж ирэхдээ Тэхён анх удаа чин сэтгэлээсээ жаргалтайгаар инээмсэглэж байлаа.

Хамгийн сүүлд тэр хэзээ залуухан эрстэй зугаацаж ганц шөнийн жаргалыг хайснаа мартаж орхиж. Жимин гэгч нэгэн этгээд уруудаж явсан цэнгэлийнх нь амьдралд орж ирсэн тэр мөчөөс эхлээд бүх зүйл нь өөрчлөгдсөн. Бодол санаа дотоод хүн гаднах төрх гээд үйл хөдлөл бүрээ хямгадаж хэлж ярихаа хүртэл цэгнэж нэг ёсондоо Тэхён тэр чигтээ өөр хүн болж хувирсан байлаа.

Вип өрөөний цаанаас диско хөгжмийн чанга хэмнэл бүдэг бадаг сонсогдож хаалганы ард холхилдон ээлжит нэгнээ хайх хүмүүсийн дүнгэр дүнгэр хийн ярих яриа болон ааль муутай эмэгтэйн тас тас хөхрөх инээд дуулдах ажээ.

Бүдэг улаан гэрлээр хучигдсан хилэн хар буйдангаар хүрээлүүлж голдоо уух зүйлсээр дүүрэн ширээний ард хар хослолтой залуус номхон зогсоно.

Жимин хамгийн хойно толгойд нь ганцаараа суух бөгөөд баруун дээрээ ачсан зүүн хөлөө дээш доош савлан хийцгүйрсээр үүднээс авахуулаад бүгдийг нь нэгд нэгэнгүй ажиглан харж удаан гэгч нь өндийн хундагатай вискиг аван дээш өргөлөө.

-Төлөө залуусаа энэ сар сайн ажиллаа.

Ийнхүү хэлмэгц толгой бөхийн зогсох залуус дуу нэгтэйгээр хоолой түрэн мэндчилж өмнө тавьсан архийг нэг амьсгаагаар балгаж орхив.

Тэхён яг Жимины хажууд суух бөгөөд бага зэрэг урагшлах төдийд өвдөг нь шүргэлцэхээр хэмжээнд ойрхон байв. Бүгд дотно яриа өрнүүлж уух нэг нь ууцгааж хүүхэн захиалах нь захиалж эд халж ажлын ядаргаагаа тайлан жаргалдаа умбан согтуурахын хажуугаар Тэхён ч зүгээр сууж чадсангүй. Жимины гуя руу тувтан гараа явуулж өдөж хоргоох бөгөөд олны дунд тэвчин суугаа Жимин чадах чинээгээрээ мэдэгдүүлэхгүйг хичээнэ.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа Тэхён улам цаашилсаар өмдөн дотор гараа явуулах гэтэл гэнэтийн үйлдэлд нь бухимдсан Жимин харцаараа ширүүхэн гэгч нь болихыг тушаавал Тэхён уусан архиндаа согтуурхан тоох нь битгий хэл айсан ч үгүй.

Түүний үйлдэл олны нүдэнд хэтэрхий илт байсан тул Жимин сандарсаар баруун эгнээний дунд суух Жонгүк рүү хальтхан харвал ууртайгаар хөөстэй шар айргийг хөнтөрч байгаа үзэгдэнэ. Түрүүнээс хойш үйлдэл бүрийг нь ажигласан бололтой нүдээ хором ч салгаж чадахгүй байв.

Хөлөө арай гэж Тэхёны гуянаас салган аваад бага зэрэг хөндийрөн суух гэсэн ч гарнаас нь огцом татаж аваад уруулыг нь шүргэчих нь тэр. Азаар Жимин секунд алгасалгүй хойш гэдийсэн тул энэ үнсэлт удаан үргэлжилсэнгүй. Бас тэр хоёрыг Жонгүкээс өөр хэн ч анзаарагүй бололтой.

WHO IS THE BOSS [completed]Where stories live. Discover now