-17-

183 26 0
                                    

-Тэхён одоо больж үз хүмүүс биднийг харах нь...

Зүрх хэдий тэмүүлж байсан ч тархи зогсоохыг тушаана. Харин мэдрэмж зөвхөн хүссэн зүйлийг л гүйцэлдүүлэх болно. Хичнээн хайр байсан ч хичнээн сэтгэл байсан ч амьдрал зөвхөн мөнгө, шунал, тачаал дээр тогтдог биш гэж үү?

Холдохыг үл хүсэвч амаараа яв хэмээн захиргаадсан ч зүрх ганц алхам ч хөдлөхийг үл зөвшөөрнө. Шүргэлцсэн биесээ уусган нэгдэж, хүрэлцсэн гараа атган дулаацуулах гэсэн ч зориг гээч үнэ цэнээ алдсан мэдрэмж болиулж орхилоо.

Нүдээ зөөлхөнөөр анин Тэхёны урин дуудах харцнаас нь хэсэг холдон суув. Суудлын үзүүрт тогтож ядан биеэ барихдаа өөрийгөө ямар хөөрхийлөлтэй харагдаж байгааг ч анзаарах сөхөө байсангүй. Биеэ тэвчиж ядан хүчлэх тэр л тэнэг үйлдлээ хуу татаад хаячихмаар байсан ч чадсангүй.

-Хангалттай үүнээс илүү бид цааш явж болохгүй.

Дөнгөж атгалцсан гараа гэмтэй мэт удаанаар татаж аваад бужигналдан эргэлдэх олон хүмүүс дундуур ороод алга болчхов. Дуниартан талимаарах нүдээ нээн урамгүйхэн ганцаарханаа хоцрохдоо бодолдоо тогтоож авсан Жимины биеийг эргэн төсөөлөх гэж хичээв. Саяхан түүний байсан оршихуйгаас үнэрийг нь санах гэж өөрийгөө хүчилнэ. Хөмсгөө зангидан хамраа сарталзуулж ахин мэдрэхийг хичээхдээ аль хэдийн Жиминий араас гүйн оджээ.

Түүнийг даган явсаар угаалгын өрөөний үүдэнд ирмэгц өвдгөө тулан зогсох Жиминээс өөр хэн ч байсангүй. Тод цэнхэр гэрлэн чимэглэл Жиминий бараан үсийг гялалзсан өнгөөр будаж орхивол түүний царай илүү гэгээлэг харагдах ажээ. Ойртон очоод шууд л бугуйнаас нь атган нурууг нь буланд шахан алгаараа хана түшихдээ хамартаа Жимины хацрыг мэдрэв. Басхүү түүнийг хэрхэн сандарч байгааг хүртэл анзаараад авав. Бяцхан охин шиг л дальдчин хулчийх Жимины үнэн төрх нь энэ бололтой.

Үснийх нь долгион сормуусных нь чичиргээ хүзүүнийх нь төвөнх гээд бүгдийг нь нэг бүрчлэн ажиглан харвал ганцхан нүд нь хамаг анхаарлыг өөр дээрээ татаад авах нь тэр.

Дотор нь ороод явчихмаар түүний үзэсгэлэнтэй бор алаг нүдэнд нь энэ удаа хэтэрхий ойртжээ. Яг л хил хязгаарыг давж орхисон араатан шиг. Хүрч болохгүй хэмээн нандигнан хадгалсан цэцэгст хүрэх шиг. Өөрийнхөө хязгаарыг мэдэхгүй Жимины үзэсгэлэн гоод хангалттай ойрхон иржээ.

Харах төдий л удаанаар цаг хугацааг зогсоож, орон зайн баримжаагаа алдах мэт догдлохдоо ердөө л түүний харцанд нь мансуурч орхисон байв. Дахиад жаахан л дөвхөл уруулыг нь үмхээд авахаар ойрхон байсан ч хүрч зүрхэлсэнгүй. Дахиад жаахан л тонгойход уруулыг нь шүргээд авахаар энүүхэнд байсан ч амталж амжсангүй. Харцаа буруулчих нь тэр. Хоосон шал руу ширтэх Жимины гунигтай харцыг нь дахин өөр лүүгээ чиглүүлэхээр гараа эрүүнээс нь зөөлнөөр түшин эргүүлан харууллаа.

WHO IS THE BOSS [completed]Where stories live. Discover now