-20-

194 22 16
                                    

3өдрийн дараа

-Хусог хён юу болсон бэ?

Утасны цаанаас Хусогын сандрач тэвдсэндээ ээрэн ярих таагүй хоолой сонсогдсонд Тэхён гайхаж орхив.

-Тэхён~аа манай байранд өнөөх хэдэн өдрийн баян новш ирээд нэгжлэг хийсэн бололтой бүх зүйл замбараагүй болчхож. Нууц байрлалтай боссуудын гэрийн хаягийг хүртэл аваад явчихсан юм шиг байна. Магадгүй тэр Жиминыг онилсон байх. Яаралтай гэр лүү яваад түүнийг шалгаад ирээч. Утас нь холбогдохгүй байгаа болохоор миний санаа зовоод байна.

Хэтэрхий хурдан ярьсан болохоор яриаг нь ойлгох хэцүүхэн байсан ч Жимин гэх ганцхан үгийг сонсмогц хамаг биеийнх нь шар үс босож зүрхэнд нь ямар нэг өвдөлт ирэхийг мэдэрлээ. Амьсгал нь түргэсэж шууд л Жимин рүү залгасан боловч харамсалтай нь үнэхээр утсаа авсангүй.

Жонгүктэй уулзана гэж тохиролцсон байсан ч Жиминыг гэх сэтгэлийн хаана ч хүрэхгүй нь харамсалтай юм. Хүлээж байсан кафенаасаа хар хурдаараа гүйн гараад яаравчлан такси олоод Жимины гэр лүү явлаа.

Машинаар дүүрсэн хотын нэг өнцгөөс нөгөөд хүрэхэд аймшигтай удаан санагдаж байсан ч замын туршид жолооч эрийг хурдан явахыг сануулж минут тутамд Жимин рүү залгахаа мартсангүй.

Хөгийн новшнууд арай Жиминыг үхдэл болтол нь дэвсчихсэн юм биш байгаа хэмээн бодогдож тэр даруй дотор нь харанхуйлаад ирэв.

-Гуйя жолоочоо арай хурдан явж болохгүй юу? Гэж сандаргахад юу болсныг хараахан ойлгоогүй эр гайхсандаа чадлаараа л хазаа тултал нь гишгэх ажээ.

Жимины гэрийн үүдэнд ирмэгц жолоочид хэдэн вон шидэх нь холгүй гарт нь атгуулчихаад яаран байшингийн зүг гүйлээ. Амьсгаагаа дарах ч завдалгүй шууд л хаалгыг нь татвал онгойлттой байх нь тэр.

Үүднээсээ авахуулаад бүх зүйл айдаст автуулж хачин мэдрэмж төрүүлэхэд нь салганан чичрэх гараа зөөн дотогш орлоо. Хамгийн анх сонсогдсон зүйл гэвэл хэн нэгний амьсгаадах бүдэгхэн хоолой.

Хөлөө нэг нэгээр нь зөөн удаан гэгч нь алхсаар өнөөх дуу гарсан зүгт явахдаа үүдний нууц шүүгээнээс цэнэгтэй буу олж аваад Жимины өрөө рүү дөхөв.

Өнөөх хачин дуу улам чангарч эхлэхэд цаашлаад чихэнд нэг л чимэг нэмээд ирэх нь тэр. Жимины таашаалдаа уусан гайхалтайгаар гинших дуу өрөөг цуурайтуулан хаа сайгүй тархаж байсан юм.

WHO IS THE BOSS [completed]Where stories live. Discover now