-29-

158 22 0
                                    

Далайн хүйтэн усыг хөндлөн гулд туулж нэг эргээс өөр нэг эрэг рүү шилжихдээ Жимин эргэн тойрноо нэг бүрчлэн ажиглан харна. Цаасан дээр бичиж авах нь холгүй нүдээрээ газар тогтоон суухдаа Тэхёны гарнаас гэнэтхэн атгаад авах нь тэр.

-БИ ӨНДӨРӨӨС АЙДАГ гэж чангаар хэлээд онгоцны задгай хаалгаар доош шагайн долгиолон давалгаалах гүн хөх усыг айдастай нүдээр ширтэхдээ Тэхёны хурууг хугалах шахуу базаж орхилоо.

Тэхён өвдсөндөө болоод эргэж харан ёолох гэсэн нэг ч удаа харж байгаагүй Жимины санаанд багтамгүй гэм хоргүй айсан төрхийг нь олж үзмэгцээ зог тусан дуугаа хурааж амаа жимийсээр түүнийг харцаараа идэх нь холгүй ширтэнэ. Давхраагүй жижигхэн нүд нь хэрхэн бүлтгэнэн бяцхан гөлөг шиг л айж сандарч өмөлзөн, ягаан уруулаа яаж ангалзуулан шувуу шиг жиргэхийг нь үзмэгц Тэхёны зүрхэнд хайрын халуун оч урьд урьдынхаасаа илүү ихээр бадмална.

-Хоёулаа гэрэлцгээе...

Дээр эргэх сэнсний дууг давах гэсэн Тэхёны хоолой нисдэг тэргэн дотор байсан бүх хүмүүсийг эргэж харахад хүргэв.

Нисгэгч хүртэл замаа биш хойд суудал руу толгойгоо эргүүлэн нүдээрээ өнөөх хоолойг хайн олоод буцахдаа жолоогоо дахин атгаж нууцханаар инээмсэглэхдээ тэдний хайр татам байдлыг анзаарсаар баяслаа.

-Айн?

-Гэрлэе Жимин доош буумагцаа шууд гэрлэцгээе аав биднийг адислаг чи зөвшөөрөх үү?

-Чи гэрлэх саналаа нисдэг тэргэнд тавьчхаж байгаа юм уу?

-Би хугацаа алдмааргүй байна.

Хэлсэн үг бүрээ алдалгүй сонсуулах гэсэндээ чадлаарай хашхирч үүнийх нь хэрээр дэргэд нь байгаа хүмүүс тэдний романтик гэрлэх саналыг нь сонсоод амжив.

-Чи их романтик юм Тэхён. Гэхдээ би буугаад хариугаа хэлмээр байна гэж атгасан гараа тас зуурсаар байх ажээ. Учир нь онгоц хэдийн ирэх ёстой газраа ирж доош хуурай газар дээр бууж байсан юм.

Тэхён түрүүлж буун Жиминд туслан бэлхүүснээс нь өргөж өгөх бөгөөд энэ бүхэн яагаад ч юм гэрлэлтийн өмнөх мөч шиг санагдана.

Нисдэг тэргэний сэнс зогсож амжаагүй байхад л Тэхён газар гишгээд шуудхан Жимины өмнө нэг хөлөөрөө өвдөглөн доош суугаад гарнаас атгаж

WHO IS THE BOSS [completed]Where stories live. Discover now