Хэсэг 2

2.3K 250 3
                                    

Мафийн толгойлогч нөхөртэй байх ямар вэ гэжүү? Энэ яг л хар дарсан зүүд шиг чамайг бүхлээр чинь удирдах болно. Хэрвээ чи түүний сул талыг мэддэг бол тэр зүйл чамайг хэзээ ч хажуунаасаа холдуулж чадахгүй. Яг л гинж шиг. Сэүний сул тал бас түүний талаар их зүйл мэддэг болохоор л тэр намайг хажуунаасаа холдуулж чаддаггүй. Хайр? Инээдтэй юм. Хамгийн инээдтэй нь эхэндээ л бидний хооронд хайр шиг оч бадарч байсан ч гэрлэсний дараа тэр оч бүрэн унтрах шиг л болсон.Түүний байгаа байдал улам бүр өөрчлөгдсөөр надаар өөрийгөө гинжилчихсэн. Намайг явуулахыг хүссэн ч тэр чадахгүй. Би түүний сул талыг нөхөж тэр миний дутууг нөхөж өгдөг.

Харин миний өөдөөс харан инээмсэглэх хэдий ч ардаа уураа тэвчиж ядаж байгаа нүдийг хармагц л юу болохыг би мэдэж байна. Түүний нэг сул тал нь тэр хэзээ ч гуниглаж эсвэл хэн нэгэнд дэвсүүлж үзээгүй болохоор л бусдад ялагдахаас эмээдэг. Хар л даа тэр оргилруу мацаж л байвал юу ч хийхээс буцахгүй тийм л хүн. Үзэсгэлэнтэй хүсэл зоригоор дүрэлзсэн нүд түүнийг ямар хүчирхэг болохыг илтгэж чадаж байх шиг...

"Бидэнд бас ярилцах асуудал байгаа байхаа"

Тэр ингэж хэлэн мөрөн дээр минь нэг хуруугаа тавин хойш бага зэрэг түлхэх бөгөөд тэнд байсан бүгдийн харц бидэн дээр л тусна. Хүйтэн байшингийн цемент нуруунд мэдрэгдэх үед Сэүн гуя ил гарсан даашинзруу минь ширтэж байснаа эргэлзэлгүйгээр дээш татах бөгөөд түүний хүчнээс болж даашинз минь дээш задрах нь тэр.

"Сэүн"

Түүний нэрийг зөөлхөн хэдий ч түүнд сонсогдохоор хэмжээний дуудтал тэр сонсоогүй мэт дүр эсгэн гэдэс хүртэл задарсан даашинзны үзүүрээс дахин барин

"Дахиад нэг татахад аль хүртэл урагдах бол"

Тэр дахиад л өөрийнхөөрөө аашилж байх шив. Сэүний энэ янзыг минь үзэж байгаа мэт инээмсэглэл цаанаа л жихүүцэм биш гэжүү?

"Хүмүүс хараад байнашдээ" гэтэл тэр аман дээр минь хуруугаа тавин толгой сэгсрээд

"Миний сонгож өгсөн даашинзыг өмссөн бол хүмүүс харахгүй байж болох л байсан" гэснээ хөмсөгөө зангидан гартаа атгасан даашинзны үзүүрээс минь дахин хүчтэй таттал азаар урагдсангүй.

Үгүй ээ азаар биш байж. Тэр албаар хүчээ гаргаагүй байсан бололтой. Хариу үйлдлийг минь харан тэр инээж байснаа нөгөө газар суун уйлагнах залууг дуудаад

"Намайг хараад сайн сурч ав"

Тэр ингэж хэлчихээд өөрийн өмсөж байсан том хар хүрмээ толгойн дээрээ барьснаа удалгүй миний дээгүүр хучин бид түүний том гэгч нь хүрмийн доор орон бие биелүүгээ ширтэнэ.

†DeBoss† Where stories live. Discover now