Хэсэг 8

1.7K 157 3
                                    

Чихэвч зүүнгээ цонхруу ширтэхдээ орчин тойрныхоо асуудлыг ч анзаардаггүй тэр даруухан залуу урдаас минь хараад миний хэлэх үгийг хүлээн чимээгүй сууж байна гэж хэн төсөөлөхөв дээ. Түүнийг харах бүрт л төгсөлтийн өдрөөр сонсож байсан тэр дуу дотор минь хэн нэгэн аялаж өгч байгаа мэт л мэдрэгддэг. Яагаад ч юм Бэкхён тийм ч муу хүн шиг санагддаггүй байсан юмсан. Хүний амьдрал гэж төсөөлөшгүй биш гэжүү?

"Хөөх.. чиний энэ харц яг л төгсөлтийг санагдуулж байна шүү" гэсээр Бэкхён урд байх дарсаа нэг том балгачихаад уруулаа арчин нэг хөмсөгөө өргөн инээмсэглэснээ сандлаа налан хөлөө ачин суух шиг болов. Хэдий түүнийг эвгүй байдалд оруулахыг хүсээгүй ч төлөвлөгөөгөө үргэлж санах хэрэгтэй гэж мэдэж байсан болохоор боломжоо ч алдахыг хүссэнгүй.

"Чи улам царайлаг болчихжээ?"

Бэкхён надруу чимээгүй ширтэж байснаа гэнэт л амаа даран инээснээ суудлаасаа босон урд минь ирснээ нүдний минь урд унжсан үсийг чихний араар хийснээ чихээр минь оролдож байхдаа

"Хүчээр хэлж байгаа чинь мэдэгдээд байх юм.. Чи яг л"

Гэснээ доош тонгойн надруу үл ялиг ойртон урт гэгч нь амьсгалаа гаргаснаа

"Сэүний сүүдэр болчихож"

Түүний цаанаа л басамжилж байгаа мэт шивнэх энэ үг нь зүрхийг минь хангалттай түргэн цохилуулна. Догдолсондоо биш түүнийг миний төлөвлөгөөг мэдчихвий гэж айсных биз. Инээдтэй нь түүншиг хүн миний болхи үйлдлийг аль хэдийн анзаарчихсан байхад үнэхээр түүний сул талыг олохын тулд ойртох энэ төлөвлөгөө эхлэхээсээ өмнө дуусах цэг тавих биз.

Бэкхён надаас холдон инээснээ сандал дээр тохсон хүрмээ мөрөн дээрээ тохон хаалгаруу очсоноо бариулаас нь атгаснаа надруу харан инээмсэглэнгээ

"Дахиад уулзана гэж найдаж байна"

Хэдий доторх хүн минь түүнийг ингээд л гаргаж болохгүй гэдгийг мэдэж байсан ч Сэүнээс өөр хүнтэй ойртох ч хүсэл байхгүй болоод ч тэр үү бодолтойгоо зөрчилдөнө. Хэдий энэ төлөвлөгөө Сэүнд тус болох ч үнэхээр чадахгүй нь бололтой... Бэкхён хаалгаар гарч явсаны  дараа бүрэн амьсгаа аван цээжиндээрээ гараа тавьбал үнэхээр хурдан гэгч нь цохилох зүрх минь удааширч эхлэнэ... Үнэхээр жүжиглэж чадахгүй нь бололтой..

Суудлаасаа босон гадагш цонхоор харвал Сэүн Бэкхёнтой юм ярьж байснаа Сэүн намайг цонхон дээр байгааг харсан бололтой инээмсэглэн гараараа даллах шиг болов. Тэгснээ Бэкхёны мөрөн дээр цохьсоноо гэрт орж ирмэгцээ л инээд нь бага багаар арилан цамцныхаа товчыг хүчтэй гэгч нь татаж эхлэв.

†DeBoss† Where stories live. Discover now