Хэсэг 7

1.9K 191 2
                                    

Тэр орой хэтэрхий ачаалалтай байсан болоод ч тэр үү машиндаа ормогцоо л зүйрмэглэн нүдээ нээхийг хүссэн ч чадахгүй байгаа мэт санагдана.. Сэүн намайг харсан бололтой үл ялиг инээн толгойг минь өвөр дээрээ дэрлүүлэн илж байгааг маш сайн мэдэрч байлаа... Энэ бүхэн зүүд үү эсвэл бодит зүйлүү гэдгийг мэдэхгүй ч зүүд биш гэдэгт нь бат итгэнэ.

"Сайн амраад авдаа. Бидэнд хийх зүйл маш их байна" гэх түүний сулхан хэрнээ тайвшруулж байгаа мэт хэлэх энэ үг цаанаа л сэтгэлд дулаахан мэдрэмж өгнө. Магадгүй ямар ч эргэлзээгүй түүнд итгээд хий гэсэн зүйлийг нь хийх хэрэгтэй байх. Угаасаа манай гэр бүл түүнд өртэй шүү дээ? Сэүний хажууд байгаа хүний хувьд ч зугтааж болохгүй бодит байдал энэ байх.

Түүнээс хойш юу ч болсныг саналгүй нүдээ аажмаар нээвэл өрөөний тааз намайг угтан авна. Нүдээ нухлан ийш тийш харвал Сэүн байхгүй байгаа бололтой нар бараг л бууж байгаа болтой цаг руу харвал өдрийн 5 цаг.

"Мангар юм шиг унтжээ?" гэсээр өрөөнөөсөө гаран зочны өрөөнд ормогц Сэүн гартаа гав эргүүлчихсэн сандлаа тулан суух бөгөөд түүнийг тойроод суучихсан хүмүүсийн үйлдлийг хянуур гэгч нь ажиглан сууна.

"Өө? Миний хонгор сэрчихээ юу?"

Гэсээр өвдөгөө тулан надруу ширтэхэд түүний урдаас харан сууж байсан хүмүүсийг харвал Бэкхён болон түүний хамгийн том дайсан болох ноён Хан сууж байгаа харагдав..Тэр мафи дундаа Галзуу новш гэдэг хочоороо алдартай. Өөрөө ч энэ нэрэндээ дуртай.. Түүнтэй ойр байсан хүн болгонд тэр новш шиг ханддаг болохоор тэр байх.. Зөвхөн Сэүнд ч гэлтгүй тэр мафи дундаа маш удаан байсан болохоор түүнийг бүгд л үзэн ядаж дарж авахыг хүсдэг ч одоо хүртэл өвдөг сөхрүүлэх зоригтой хүн гарч ирээгүй.. Мэдээж шүүдээ. Тэр нэг л гараа хөдөлгөвөл юуг ч хийж чаддаг гэсэн цуурхал байдаг болохоор тэр биз.. Харин Сэүн түүнтэй яг ямар учраас уулзаад сууж байгааг нь мэдэхгүй ч тийм сайхан санагдахгүй л байна шүү.

"Өө нөгөө алдартай мафийн охин уу?"

Тэр өвгөн сонжсон нүдээрээ надруу ширтэн шүдээ хавирч байгаа нь үнэхээр л тухгүй мэт санагдана.. Түүний нүднээс л мэдрэгдэж байна.. Ямар ч сэтгэл хөдлөлгүй араатан гэдэг нь.

Сэүн харин надруу биш тэр өвгөнлүү ёжтой инээн гаваа улам хурдан эргүүлэн их л сонжсон мэт харснаа

"Таалагдаж байна уу?"

Тэр өвгөний худлаа инээн халааснаасаа тамхиа гаргаж ирснээ урт гэгч нь сорон удаанаар үлээнгээ толгой дохиж байгаа нь.. Үнэхээр дургүй хүргэм.

†DeBoss† Where stories live. Discover now