Хэсэг 13

1.5K 147 2
                                    

Би түүний цээжийг бага зэрэг түлхэн ийм нөхцөлд хүртэл нухацтай хандахгүй байгаа түүнд гомдоод ч байх шиг..

"Би үхэх шахлаа У Сэүн" гэтэл тэр хэсэг гайхсан нүдээр харж байснаа хоёр гараа өргөн инээх аядсанаа

"Тэгээд үхээгүй л байна шдээ?"

Ядаж миний талаар жоохон ч гэсэн санаа зовох хэрэгтэй шдээ хувиа хичээсэн амьтан минь! Энэ удаад уурлахгүй өнгөрөөж чадахгүй нь.. уруулаа зуун түүний нүдрүү ширтэнгээ

"Миний үхэх ер нь чамд хамаагүй" гэчихээд түүнийг түлхэн хурдан алхаж эхлэх бөгөөд огтхон ч эргэж харж болохгүй гэсэн командыг өөртөө өгнө. Хөмсөгөө зангидан хурдан гэгч нь алхах миний араас тэр дагаж байгаа гэдэгт мөрийцье!

"Хөөрхөн охин минь алим авах уу?" Гэсээр гудамжинд алим заран суух эмээ надруу гартаа алим барьсаар сунгахад нь өнөөх алмыг аван эргүүлж тойруулан харж байтал Сэүн алимтай гарыг доороос нь цохин алмыг дээш хөөргөснөө гартаа оруулан жуумалзсанаа

"Энэ нэг л үлгэртэй адилхан биш байна уу?" Гэснээ нөгөө эмээгийн лангуун дээр нэг хөлөө тавин өвдгөө тулснаа

"Энийг идэх тэнэг амьтан юу гэж байхав гэж бодож байтал миний эхнэр тэр тэнэг нь байх шивдээ?" Гэснээ нөгөө алимыг газар хүчтэй шидвэл дотроос нь маш олон жижигхэн хадаасууд... Бурхан минь үгүй байлгүйдээ..

Сэүн өөртөө их л бахархалтай инээмсэглэснээ гараа гөвөн

"Чи үхэж ч болох байсан нөхцлөөс би хоёр дох удаагаа аварлаа" гэснээ хоёр хуруугаа гозойлгон инээмсэглэхэд нь дахиад л түүнийг үл тоон алхаж эхэллээ... Харин Сэүн нөгөө эмээгийн учрыг олох гэж байгаа бололтой туслахуудынхаа нэгийг миний хойноос дагуулах нь тэр...

Тэр уулзалтаас хойш бүх зүйл илүү ярвигтай болж эхэлсэн бололтой.. Мафиудын яриад байдаг өнөөх ангын улирал нь эхэлчихсэн байх тиймүү... Тэгтэл Сэүний хамгийн том ан нь түүний төсөөлж байснаас илүү аюултай гэдгийг мэдэж байсан ч өрнөлдөө ороогүй л хэрнээ оршил хэсэгтээ тэр өвгөн намайг алах гэж хоёрдох удаагаа оролдож л байдаг.. Үнэхээр аюултай хүмүүс биш гэжүү?

Араас минь чимээгүй дагах Чанёолруу эргэж хараад

"Зүгээрдээ орхи.. Сэүнд миний үхэх үгүй нь хамаагүй" гэтэл тэр үл ялиг инээмсэглэн толгой сэгсэрснээ

"Тэр чамайг үргэлж хамгаалж явах төлөвлөгөө толгойндоо байлгаж байдаг болохоор түүнд уурлах хэрэггүй дээ!" Гэснээ чихний минь араас цэцэг гаргаж ирэх илбийг үзүүлэн гарт минь атгуулснаа

†DeBoss† Where stories live. Discover now