Хэсэг 14

1.4K 141 2
                                    

Бэкхён харин өнөөх эмэгтэйн ар урдуур тойрч эргэлдэж байснаа нөгөө залууруу харснаа

"Түүншиг залуу ийм эмэгтэйг амрагаа болгоно гэжүү? Үгүй байлгүйдээ" хэмээн их л басаж байгаа мэт дуугаар түүний уурыг улам хүргэхийг хичээнэ. Харин тэр залуу гараа чанга атгасаар худлаа инээн

"Би юу гэж ийм хүнтэй унтах нь битгий хэл ойртохгүйг мэдсээр байж" гэтэл Сэүн санаа алдан

"Тийм байлгүйдээ!.. Арай ч үгүй гэж мэдэж байсан юм" гэснээ нөгөө эмэгтэйн тэргэнээс бага зэрэг түлхэн

"Тэгвэл надад чиний тусламж хэрэгтэй байна!"

Тэр залуу Сэүний үгийг хүлээн сандарч байгаа мэт л чичрэх хөлөө нуухыг хичээнэ.. харамсалтай нь би түүнийг маш сайн ажиглаж байлаа.

Үдэшлэгний ая солигдон намуухан хөгжим эгшиглэж эхлэх бөгөөд тэр залууд аз таарч байх шиг.. Түүний айсандаа хүнд хүнд амьсгалахыг нь энэ дуу хааж өгч байв..

"Энэ эмэгтэй миний эхнэрийг алах дөхсөн! Үнэхээр новшийн биш гэжүү?"

Тэр залуугын харц тогтворгүй болон худлаа инээсээр

"Аймшигтай юм! Яаж чаддаг байнаа?" Гэтэл Сэүн толгой дохин түүнрүү заагаад

"Би яаж ч хичээгээд түүнийг хэн захиалсныг хэлүүлж чадсангүй.. Тэр захиалагчдаа хэтэрхий хайртай бололтой нэг ч үг хэлэхгүй байна"

Гэснээ доош явган сууснаа нөгөө эмэгтэйн хацрыг илбэснээ

"Тэр хайртай хүнийг нь хэлүүлээд өгөөч? Чи хамгийн шилдэг нь болохоор чамаас өөр хүн алга"

Сэүн түүнийг гарцаагүй байдалд хийхийг хүссэн бололтой түүнийг ам алдуулахыг хүснэ.. Энэ эмэгтэйн харц тэр эрэгтэйд их л найдаж байгаа мэт харагдана.. Үүнээс ажиглавал энэ эмэгтэй энэ залуугын ямар гэдгээс нь үл шалтгаалан түүнийг юу ч болж байсан хамгаалахыг хүсэж байгаа бололтой.. Харин энэ эрэгтэй? Түүний эцсийн хариу ямар байх бол гэдэг нь сонирхолтой.

Бэкхён харин алгаа зөөлхөн гэгч нь ташин инээмсэглээд

"Сэүн ч зөв хүндээ итгэждээ.. Ноён Ханыг би маш сайн ар даадаш гэж сонсож байсан юм байна" гэснээ тэр эрэгтэйн ард байх хундагтай оргилуун дарснаас авснаа тэр залуугын мөрөн дээр гараа тавин хундагаа өргөөд

"Юу чаддагаа харуулах ээлж чинь ирж дээ хөгшөөн" хэмээн түүний хацранд хундагаа наан инээмсэглэх нь тэр..

†DeBoss† Where stories live. Discover now