Хэсэг 15

1.4K 145 4
                                    

Энэ үед машины цонхыг хэн нэгэн нүдэх бөгөөд харвал Сэүн инээчихсэн зогсож байх нь тэр.. Би ч машинаас нь буун шууд л түүнийг тэврээд автал Сэүн толгойг минь илэнгээ бэлхүүснээс тэврэн өөртөө чанга гэгч нь нааснаа

"Эхнэрийг минь харж байсанд талархлаа.."

Гэсээр намайг тэвэрсэн хэвээрээ халааснаасаа тамхи гаргаж ирэн асаах бөгөөд урт гэгч нь санаа алдсанаа

"Новшийг алдчихлаа" гэх нь тэр..

Тэр залуу зугтсан гэдэг нь мэдээж тийм ч сайн мэдээ биш.. Түүний дайсан түрүүлж алхам хийх боломж гарлаа л гэсэн үг.. Бэкхёны дургүй нь хүрсэн мэт шүдээ хавирч байснаа

"Чамайг ийм арчаагүй юм хийнэ гэж бодсонгүй.. ийм байж надтай үзнэ гээд байгаа хэрэг үү?" Гэтэл Сэүн уурласан шинжгүй өөрийгөө шоолж инээснээ

"Энэ хархыг зохицуулж чадахгүй байж чамд хүрнэ гэжүү?"

Сэүний гар сулран одоо л нэг юм түүний хажууд зогсон Бэкхёнлуу харвал тэр надруу ширтэж байснаа санаа алдан

"Найзыг минь аюулд оруулвал алчихна шүү!" Гэснээ гараа даллан биднийг орхин явах нь тэр...

Сэүн харин надруу харснаа Бэкхёны хүрмийг барьж үзэн

"Бодсоноос илүү баян новш юм гээч" гэсээр тамхиа урт гэгч нь сорно.. Сэүний сэтгэл санаа тогтворгүй байгаа гэдэг нь тодорхой.. Тэр өөрийнх нь бодож байснаас өөр зүйл болчихвол тэвчиж чаддаггүй... Гэхдээ үргэлж түүний зөв байдаг юмсан!

"Тэр хүн нээрээ зугтчихсан юмуу?" Гэтэл тэр толгойг минь илэнгээ

"Яасан айгаа юу?"

Мэдээж.. биднийг үүнээс илүү муу зүйл хүлээж байхвий гэдгээс айж байна.. болдог бол энэ бүхнийг орхиод цоо шинээр амьдрахыг хүсэж байна! Мафи гэдэг зүйлээс бүрэн холдоод жирийн л амьдралаад хөгжилдөх үедээ хөгжилдөж хүмүүсийн бодлыг давж сэтгэлгүй тайван байхыг хүсэж байна..

"Сэүн. Хамт зугтая" гэтэл тэр сонссон зүйлдээ итгэж ядаж байгаа бололтой инээх аядсанаа

"Аавыг минь үхэхэд хүргэсэн тэр новш оргилд байхад би бүх зүйлээ золиослоод ч хамаагүй түүнийг унагах болно!"

Түүний нүднээс ийм их үзэн ядалт мэдрэгдэж байхад тэр зүгээр л хэлсэнд минь итгээд бууж өгнө гэж байхгүй.. Сэүний хүсэл нь энэ байхад би эсэргүүцээд яах юм?

"Сэүн.."

Тэр харин өөрийгөө тайвшруулахыг хичээж байгаа бололтой гарнаас минь татан хүзүүн дээр үнссэнээ

†DeBoss† Unde poveștirile trăiesc. Descoperă acum