Хэсэг 20

1.2K 129 0
                                    

"Битгий тэнэгтээд бай! Аавыг чинь алсан хүн ямар аюултайг мэдэж байна уу?"

Сэүн-Надад тэр чинь хамаатай гэж бодоо юу?

"Сэүн!"

Тэр газар сөхрөн сууснаа аавынхаа нэрийг дуудан гараа атгана. Мафи гэдэг зүйлийн утгыг ч ойлгож амжаагүй түүнд гэнэтийн зүйл тохиосон нь энэ байлаа. Түүний аавын хамгийн ихээр итгэдэг байсан найз нь тэдний бүх зүйлийг худалдан найзыгаа замаасаа зайлуулахдаа Сэүнийг албаар амьд үлдээсэн нь улам л түүний шарыг хөдөлгөж байгаа нь мэдээж.

Сэүн- Чаддаг л юм бол том болоод над дээр ирээрэй

Тэр ингэж хэлснээ надруу харан
Сэүн- Ахаа би энэ үгийг хэзээ ч мартахгүй. Тэр новшид заавал намайг амьд үлдээсэндээ харамсуулах болно.

Ийм их хорсол ийм их үзэн ядалтын нүдийг хараагүй их уджээ. Өшөө хорсол түүнийг улам хүчирхэгжүүлнэ гэдгийг би маш сайн мэдэж байна.. Түүний аавын хамаатны хувьд энэ хүүг оргилд хүргэх нь миний үүрэг бололтой.

Би түүнлүү гараа сунган инээмсэглээд
"Хүссэнээрээ үзэн яд. Гол нь түүнийг заавал харамсуулах хэрэгтэй шүү"

Ингэж л бидний тоглоом эхэлсэн юм. Сэүний мафитай орооцолдохгүйн тулд түүнтэй өрсөлдөгч мэт харагдуулж түүний араас нууцаар дэмжих нь миний үүрэг байлаа. Цаг хугацаа өнгөрсөөр Сэүн улам л хүчирхэгжин өөрийн гэсэн нэр хүндийг олж авах тэр үедээ эхнэртэй болчихсон.

"Сэүн! Чиний сул тал болно гэж чи бодохгүй байна уу?" Гэтэл тэр дарсаа том гэгч нь балган толгой сэгсэрснээ

Сэүн- Энэ гэрлэлт бол зүгээр л өнгөлөн далдлалт. Өрөндөө түүнийг авчихсан юм!

"Тэр эмэгтэйд дурлах л юм бол чиний тоглоом дуусна гэж чи бодохгүй байна уу" гэтэл тэр ёжтой гэгч нь инээн суудлаасаа босон бүжиглэснээ

Сэүн- Би хэн билээдээ? Үргэлж бэлэн төлөвлөгөөтэй явдаг! Хэмээн чанга гэгч нь инээн тэнгэрлүү ширтэнэ.

Хэдхэн өдрийн дараа түүний шинэ эхнэртэй үдэшлэг дээр таарах бөгөөд тэр эмэгтэй нэг л танил... ахлах сургуулийн анхны хайртай минь үнэхээр төстэй эмэгтэй байгаад өөрийн эрхгүй л сонирхол хөдлөнө.

Холоос түүнийг ажиглан хундагтай зүйлээ шимэн ууж байтал Сэүн хажууд ирснээ

"Яасан? Хөөрхөн байгаа биз?"

†DeBoss† Where stories live. Discover now