Хэсэг 4

2.2K 216 3
                                    

"Түүнийг хар л даа? Царайнаас нь яг л ойртоод үзээрэй гэсэн аура ялгарч байна"

Хүүхдүүдийн хоорондоо шивнэлдэх дуу ангид маш тод сонсогдон хамгийн хойно чихэвч зүүн урагш таг гөлрөх тэр залуу бусдын нүдэнд өртөхдөө үргэлж л ойртоод хэрэггүй гэсэн мэт дохиог илгээдэг юм шиг.. Бён Бэкхён бол миний мэдэх хамгийн дуугүй хүүхэд.. Тэр үргэлж л ганцаараа байдаг хэрнээ хүнтэй харьцах хэрэг гарвал залхсан мэт царай гарган ганц л үг хэлдэг

"Зайлж үз"

"Төгсөлтөндөө ядаж хамт зураг авхуулах хэрэгтэй биздээ?"

Ангийн дарга түүнийг ятгах хэдий ч Бэкхён түүний хэлснийг үл тоон чихэндээ чихэвчээ зүүн нүдээ аних нь тэр.. Сүүлийн өдөр болохоор түүнийг ингээд л ангийн сүүдэр мэт битгий байгаасай гэж хүссэндээ ч тэр үү өөрийн эрхгүй л түүний ширээний хажууд зогсон ангийн урд зураг авхуулах гээд зогсож байгаа хүүхдүүдрүү нэг эргэж харчихаад Бэкхёны гарнаас татан ширээнээс нь босготол тэр гайхсан бололтой надруу сонин гэгч нь ширтэнэ.Нэгэнт эхлүүлчихсэн болохоор түүний гарнаас чирсээр хүүхдүүдийн голд очин зогсон чихэнд нь байх нэг чихэвчийг нь аваад чихэндээ хийвэл өмнө нь огт сонсож байгаагүй дуу хэрнээ үнэхээр сахиусан тэнгэрийн гэмээр л хоолой сонсогдох нь тэр.. Тэр дууг сонсох тусам уусаж байгаа мэт санагдан Бэкхёнлуу хартал тэр ч бас надруу чимээгүй гэгч нь ширтэнэ.. Энэ бол бидний хамгийн анхы бөгөөд хамгийн сүүлчийн удаа бие биентэйгээ ярилцаж байгаа удаа юм.. Мэдээж бид нэг ч үг дугараагүй ч харцаараа ойлголцож байсан мэт санагддаг..

Тэр өөрийнхөө урд хана босгочихсон тийм л хүүхэд байсан.. Гэхдээ түүнийг хичнээн дуугүй гэдгийг мэдэх ч хэн ч түүнээр оролдож зүрхэлдэггүй байсан учир нь одоо бодоход түүний ширүүн бөгөөд залхсан харц болон дурамжхан ярих өнгө аяс бололтой..

Түүнийг тодорхойлох нэг л үг байгаа нь дуугүй.. Гэтэл жилийн өмнө түүнтэй маш адилхан хүн харсан нь Сэүний зохиосон үдэшлэг болж таарлаа.. Тэр хүн хэдий Бэкхёнтой адилхан харагдах ч түүний байгаа байдал үйл хөдлөл гээд бүх зүйл нь хэтэрхий өөр санагдана.. Хэдхэн алхамын цаана гартаа хундага виски барьчихсан үл ялиг инээмсэглэх тэр хүн..

Сэүн бэлхүүсээр минь тэврэн тэр залууруу ширтэх зүгрүү сүрхий гэгч нь харснаа инээх аядан

"Яг зөв.. Наад хүнээ сайн хараад ав. Миний хамгийн том дайсан минь байгаа юм."

Сэүн ёжтой инээсээр бэлхүүсээр минь тэврэх бөгөөд урагш аажмаар алхаж эхэллээ.. Тэгэхээр энэ хүн Сэүний тэвчээрийг бардаг хүн байхнээ? Тэд хоорондоо ямар харилцаатайг нь мэдэхгүй ч нэг баттай зүйл нь тэд хоёулаа бие биенийгээ үздэггүйд оршино..

†DeBoss† Where stories live. Discover now