Хэсэг 23

2.5K 227 14
                                    

Нүдээ аниад л нээх хооронд нүдний өмнө байх тэр зүйлс хормын дотор алга болж болдог нь сэтгэл гонсоймоор.. Цаг хугацаа яагаад бүх зүйлийн хариуг тайлж өгдөг хэрнээ алдсан зүйлийг эргүүлж олоход тусладаггүй юм бол? Магадгүй энэ цаг хугацааг тоолохоо больчихвол энэ тойрогт гацахгүй байж болно гэж ойлгож болох болов уу?

Энэ хорвоотой танилцаж эхэлсэн тэр үеэс л мафи гэдэг зүйлийг бага багаар мэдэж тэр тойрог дотор амьдарч ирсэн. Утгагүй энэ хий хоосон нэрэнд хүмүүс яагаад бүх зүйлээ зориулдаг юмбол? Инээдтэй биш гэжүү.. Ганцхан нэр төдий л зүйл байхад..

"Миний охин үнэн бодит зүйлтэй нүүр тулах хэрэгтэй. Миний хийж чадах ганц зүйл мафи болох"

Үргэлж инээмсэглэжбидний төлөө гэнэн цагаахан мэт амьдарч байсан тэр хүний амнаас өмнө минь хэннэгнийг зүгээр л хүн гэж бодолгүй дэвсэж байгааг харуулахдаа эдгээр үгнүүдийг шивнэж байсныг одоо ч санадаг

"Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг юм."

Тэглээ гээд юу хожих юм? Надад ямар ашигтай гэдгийг би мэддэггүй явж.

Ахлах сургуульд орох үед бүгд л намайг бүтэхгүй эцэг эхтэй гэдгээр минь мэдэж гадуурхаж ирсэн. Гэхдээ тэд надад гар хүрэх хангалттай зориг байгаагүй юм. Яагаад гэвэл ТҮҮНИЙ ААВ МАФИ шүүдээ гэх ганц л үгнээс болж. Энэ үед л үг ямар хүчтэй зүйл вэ гэдгийг ойлгох шиг л болсон. Хэдий өдий хүртэл туулсан бүх зүйл минь хар дарсан зүүд шиг байсан ч үүнийг тэсээд гарчихвал мафи болж чадах байх гэж бодож байсан.

Энэ дунд нэг залуу анхаарлыг минь маш ихээр татдаг байсан. Тэр яг л маргааш юу болохыг мэдэхгүй өнөөдрөөрөө л амьдардаг мэт тэр нүднийх нь цаана ямар их зүйл нуугдаж байгаа бол гэдгийг сонирхож байсан ч хэн ч надтай ойртохыг хүсдэггүй учраас түүнээс ч хол байхыг хүссэн. Хайр гэж чухам юу гэдгийг ойлгоогүй тэр үедээ ангийнхаа нууцлагдмал тэр залууг хариу нь гэж бодож байж. Төгсөлтийн өдөр зоригоо чангалан түүний хажууд зогсохдоо баярлаж догдлох мэдрэмж авч байсан ч зүрх минь хэвийн л цохилж байсан юм...

Үүнээс хойш олон хүнтэй таарсан ч тэд мафи гэдэг үгнээс л цэрвэж намайг хог мэт хаяж ирсээр шантраад өвдөг дээрээ тулах үед Сэүнтэй анх таарч билээ.. Тэр үнэхээр харц татам.. Үнэхээр хүчирхэг харагддаг. Түүнийг харсан тэр өдрөөс л итгэлтэй болсон. Ааан мафийн толгойлогч гэж ийм байдаг байхнээ гэдгийг.

Зохиол ингэж л эхэлсэн. Бидний хамтдаа бичилцэж байсан тэр зохиолд Сэүн үргэлж гол дүр нь. Түүний янзтай байдал надад санаа тавьж байгаа арга барил эрхлүүлж энхрийлж байгаа тэр арга нь хайр гэж төсөөлж байснаас  тэс өөр байсан юм.. Түүнтэй байхдаа л зүрх минь хурдан цохилж өөрийгөө тэнэг гэж бодоход хүртэл хүрч байсан.. Өөрөө ч анзаараагүй байхад тэр миний анхны бас сүүлийн хайр байж.

†DeBoss† Where stories live. Discover now