Хэсэг 18

1.3K 135 0
                                    

Сэүн Чанёолын гэр бүлийг дуудан бүх болсон явдлыг тайлбарлана.. Хажуугын өрөөнд эмч миний толгой болон гаранд эм боолт хийж өгөн суух бөгөөд Сэүний уйлж байгааг бараг л харж байгаагүй болохоор улам л сэтгэл зовооно..

Сэүн уруулаа жимийн урт гэгч нь амьсгаа авчихаад шийдэмгий гэгч нь эмнэлэгээс гарч яваа нь харагдав.. болохгүй ээ! Түүний юу хийх гэж байгааг би маш сайн мэдэж байгаа болохоор нөгөө эмчийг түлхэн түүний араас хурдан гэгч нь гүйсээр эцэст нь гарнаас нь татан

"Сэүн! Болохгүй" гэтэл тэр надруу харснаа

"Тавь"

Хүйтэн гэгч нь өнгөөр надтай ингэж харьцаж байгаа нь анхны удаагынх. Тэр үнэхээр их уурлачихсан байгаа нь илт!

"Уурлаж байгааг чинь мэдэж байгаа ч одоо бол болохгүй" гэтэл тэр гарыг минь хүчтэй түлхснээ

"Новш гэж! Намайг зүгээр орхиод өгөөч! Тэр новшийг мэдсэн бол тэр үед алчих байж! Чамаас л боллоо Ер нь яах гэж чи тэнд явж байсан юм!" Хэмээн надруу чанга орилсноо хана хүчтэй гэгч нь цохин

"Цаг хугацааг ухраадаг байсан бол чамтай таараагүй үедээ очих байсан юм"

Хэмээн шивнэх нь надад хангалттай бололтой.. надад ч гэсэн хэцүү байгааг ойлгох хэрэгтэйшдээ хувиа хичээсэн амьтан минь...

Би юу ч дугаралгүй халаасанд байх Бэкхёны үнэмлэхийг түүнрүү шидчихээд тэндээс гаран явлаа..

Хэтэрхий богино хугацаанд их зүйл болоод байгаа болохоор тархи минь одоохондоо үүнийг хүлээж авч чадахгүй нь бололтой.. Чанёолыг тийм байдалд оруулсан хүн нь мэдээж би.. бүх бурууг би өөр дээрээ авч чадна. Гэхдээ тэглээ гээд юу өөрчлөгдөнө гэж? Болохгүй нь бололтой... Анхнаасаа л болих ёстой байж.

Гадаа бүрхэг болохтой зэрэгцэн бороо дусалж эхлэв.. Ийм үед ч бороо орно гэдэг үзэсгэлэнтэй биш гэжүү?

Өдөржин юм бодон сандал дээр суучихсан болохоор хамаг бие чилчихжээ? Гарт минь наалдаастай байх боолт борооноос болоод салах бөгөөд түүнийг аван хогийн савруу хийчихээд гэртээ харихаас өөр сонголтгүй болж байх шиг байна...

Удаан гэгч нь алхсаар гэрийн гадна ирвэл Сэүн ирчихсэн бололтой жижиг бүдэг гэрэл цонхны цаанаас харагдана..

Орох эсэхдээ эргэлзэж байсан ч эндээс өөр очих газар надад байхгүй нь харамсалтай!

Шалба норсон амьтан үүдний хэсэгт гутлаа тайлан зочны өрөөнд орж ирвэл Сэүн толгойгоо тулан нүдээ аниад сууж байх бөгөөд түүнд мэдэгдэлгүй өрөөндаө орохоор шийдэн алхаж байтал тэр

†DeBoss† Where stories live. Discover now