Хэсэг 19

1.3K 138 5
                                    

Сэүн толгойг минь илэн тайвшруулахыг оролдоно. Урт гэгч нь амьсгаа аван түүний энгэрт арай гэж л тайвшран буугаа газар хаятал Сэүн гарнаас минь хөтөлсөөр гадагш гаран машинаа асаана..

Нойр минь яагаад ч юм аймшигтай их хүрэн өөрийн эрхгүй л нүдээ дийлэлгүй анина.. Сэүн харин чимээгүй гэгч нь машинаа барьсаар хэн нэгэнтэй утсаар ярих шиг болсон ч юу гээд байгааг нь ч ойлгож чадсангүй..

Хэр удаан унтсаныг мэдэхгүй ч нойр ханасан мэт нүдээ нээвэл Сэүн машины гадна зогсчихсон бас л хэн нэгэнтэй ярина.. Түүнийг хүнд хэцүү үеийг туулж байгааг мэдэж байна даа... Сэүний толгойнд яг юу эргэлдэж байгаа бол?

Удалгүй тэр машины хаалгыг онгойлгон намайг сэрүүн байхыг анзаарсан бололтой гараад ир хэмээн дохино.

Би ч чилсэн биеэ арай гэж л хөдөлгөн машинаас гаран гэрт орж ирвэл буйдан дээр миний төсөөлж ч байгаагүй хүн сууж байх нь тэр..

"Удаан хүлээлээ шүү" гэсээр тэр өвгөн суудлаасаа босоход нь Сэүн гарнаас минь татан хойноо хийснээ халаасанд байх буугаа гаргах гэтэл тэр өвгөн хоёр гараа дээш өргөөд

"Би энд буудалцах гэж ирээгүй л юмсан. Тэгээд ч чамайг харахнээ чи их ядарсан бололтой"

Сэүн мэдээж түүнд мөчөөгөө өгөлгүй халааснаасаа гараа холдуулан инээмсэглээд

"Миний бэлгийг хүлээж авсан байхнээ?"

Тэр өвгөн толгой дохьсоор санаа алдан
"Хэдий мафи ч гэсэн бидэнд хууль үйлчилдэг гэдгийг мартчихсан байх" гэснээ буйдан дээр байх цүнхнээсээ нэг бичиг гаргаж ирэн ширээн дээр тавьснаа

"Чамайг зүгээр л шоронд явуулахгүйн тулд цагдаад ойлгуулчихсан байгаа. Чиний үндсийг би л таслана гэдгийг" гэснээ Сэүний ард нуугдах надруу өнгийн харж инээмсэглээд

"Чамайг аав шиг чинь л гишгэх болохоор эхнэрээ надад өгөхдөө бэлдэж л байгаарай" хэмээн хоолойгоо зассанаа бидний хажуугаар гарах гэхэд нь Сэүн түүний урд гараа алдласнаа

"Харамсалтай нь би эцэг шигээ дутуу үнэлэгдэхээр хүн биш" хэмээн ёжтой инээвэл тэр өвгөн ч түүний мөрийг зөөлхөн тогшоод

"Хүлээж байя" гэснээ хаалга хүчтэй хаан гарах бөгөөд Сэүн дахиад л жолоодлогоо алдаж байна уу гэлтэй ширээн дээр байх өнөөх цаасыг аван урснаа газар шидэн дарстай шүүгээрүүгээ очин шилийг нь гараараа цохин хагалснаа нэг том шилтэй дарсыг аван ус ууж байгаа юм шиг л ууснаа газар шидээд

†DeBoss† Where stories live. Discover now