Хэсэг 1

4.8K 279 8
                                    

Дарсны нихүүн үнэр хаалганы цаанаас хамрыг минь гижигдэх шиг л! Нүдээ анин гурав тоолчихоод хаалганы бариулыг доошлуулан орвол намуухан хэрнээ тансаг хөгжмийн хэмнэлд дээгүүрээ нүцгэн залуу найган бүжиглэх бөгөөд ширээ дүүрэн улаан сарнай цэцэгс цацчихсан түүнлүүгээ ширтэнгээ инээмсэглэж байгаа дүр зураг угтан авна.

Тэрний харц юу юунаас илүү жаргалтай байгаа мэт харагдах хэдий ч инээмсэглэлийнх нь ард ямар нэг зүйл нуугдах шиг.

"Сэүнаа?"

Түүний нэрийг дуудсан ч тэр сонссонгүй. Надруу эгцэлж ч харсангүй. Гадуур хувцасаа тайлчихаад түүний чанга тавьсан хөгжмийг унтраавал одоо л нэг юм намайг анзаарах шиг.

"Өө чи ирчихээ юу? Овоо эрт ирж байх чинь"

Түүний хүйтэн хөндий ийн хэлэхэд нь юу ч хэлэхийг хүссэнгүй. Хэрвээ тайлбар тавьбал тэр дахиад л уурлах учраас.

Тэр ширээн дээр байх сарнай цэцэгсээс нэгийг аван миний өмнө ирж зогсчихоод надруу сунган өгөх нь тэр.

"Наадах чинь өргөстэй У Сэүн"

Тэр мэдээж миний хэлснийг тооно гэжүү? Хөмсөгөө бага зэрэг өргөн хоолойгоо засах түүний уурыг огтхон ч хүргэж болохгүй гэдгээ мэдэж байна даа..

Өргөстэй сарнайг гартаа барин зогстол тэр эцэст нь нэг юм инээмсэглэн үсийг минь хойшлуулснаа чихэнд минь

"Өнөөдрийн үдэшлэг дээр миний сонгож өгсөн хувцасыг өмсөөрэй мм?" Гэсээр чихэн дээр үнсэн холдонсоо чимээгүй зогсох надруу хэсэг харж зогсож байснаа тэвчээр нь алдагдсан мэт гартаа барин зогсох сарнайтай гар дээр минь гараа тавин базаж эхлэх бөгөөд өргөс гарт минь орж байхыг мэдэрч эхлэв...

Би ч толгой дохин доош хартал тэр эрүүнээс минь бага зэрэг өргөснөө

"Бид 5 жил хамт амьдарсан. Миний юунд дуртай дургүйг чи мэдэх ёстой" гэчихээд духан дээр минь үнсэн цаашлах нь тэр.

Түүний өгсөн сарнайг газарт унаган гарт орсон өргөсүүдээ шүд зуун түүж авна... үдэшлэг нэртэй тэр тоглоомд очихыг хүсэхгүй байсан ч түүний эхнэрийн хувьд очих л сонголт надад байгаа.

Өрөөндөө орж ирэн гэрлээ асаавал түүний надад сонгож өгсөн даашинз нь хэтэрхий задгай юм! Өмсөх эсэхдээ эргэлзэн хэсэг зогслоо.. Энэ үед Сэүн доод давхраас туслахаа үлдээсэн араас нь очихыг сануулсаар гарах бөгөөд би ч түүний сонгосон даашинзыг газар шидэн өөрт таарах хувцасаа өмсөн нүүрээ янзаллаа..

†DeBoss† Où les histoires vivent. Découvrez maintenant