Хэсэг 21

1.3K 134 1
                                    

"Хаалгаа онгойлгочих л доо" 

"Уучлаарай Сэүн толгойлогчийн үгийг би зөрчиж болохгүй" 

Сэүн нэг л шийдсэн бол хэний ч үгийг авдаггүй муу зуршилтай. Гэхдээ түүнийг ийм аюултай нөхцөлд зүгээр хүлээгээд суугаад байж болохгүй. Ядаж л түүнийг ухаанаа алдахаас өмнө зогсоох хэрэгтэй.. Хэзээ нэгэн цагт мафийн толгойлогчтой нүүр тулах цаг ирнэ гэж мэддэг байсан ч ийм гэнэтийн болсон болохоор дахиад л хүлээн зөвшөөрч чадахгүй нь... 

"Би чамайг гаргасан гэж хэлэхгүй болохоор онгойлгочих л доо" гэтэл тэр чимээ өгсөнгүй.. Гуйгаад нэмэргүйг ойлгомогцоо л хаалга зөөлхөн нүдэн

"Би өлсөөд байна... Ядаж идэх юм өгч болохгүй юмуу" гэтэл тэр урт гэгч нь санаа алдаад

"Болохгүй ээ... түр л хүлээчих" 

"Түүнийг ирэхэд эхнэр нь өлсөөд үхчихсэн байвал чи яах юм?"

Тэр гүрийсэн чигтээ юу ч дугарсангүй. Сэүн үнэхээр сайн төлөвлөжээ? Үг авдаггүй хүнийг мэдээд зогсоочихсон юм шиг байна.. За яахав.. Төрсөн цагаасаа л мафи гэдэг зүйлтэй холбоотой ирсэн болохоор чамшиг хүнийг аргалчих байх! Сэүн шиг сэтгэж чадахгүй ч.. Өөртөө итгэж л байвал хийнэ.

Угаалгын өрөөнд байх том толинд хэсэг тольдон зогсож байгаад гадуур өмсөж байсан цамцаа нэг гартаа сайтар ороон том гэгч нь амьсгаа вваад

"Хамгийн дургүй хүнээ байна л гээд төсөөлчихөе" 

Нүдээ анин түүний хамгийн ихээр үзэн яддаг хүнийг төсөөлөн хамаг хүчээрээ өнөөх тольруу цохьсон ч хагарсангүй.. Кинон дээр шууд л хагардаг биздээ? Чөтгөр гэж! Дахин нэг удаа даавуугаар ороосон гараа нөгөө гараараа барин цохьвол толь хагаран газар хэдэн хэсэг болон унаж байв.. Шил хагарах чимээ чимээгүй орчинд чанга сонсогдон 

"Чамайг гаргахгүй бол би амиа хорлолоо шүү!" 

Яг л бодсоны дагуу тэр залуу сандарсаар хаалга онгойлгох гэж үзэх бөгөөд азаар хаалга удалгүй  онгойн бушуухан түүний цамцнаас татан газар унагаад

"Түүнийг хаана байгааг хэл.. Би ч бас тийм сайн хүн биш шүү" гэсээр гарт байх шилний жижиг хэлтэрхийгээ түүний хүзүүрүү ойртуулвал тэр үл ялиг ёжтой инээснээ гарнаас минь барин хүзүүрүүгээ шилээ ойртуулснаа

"Хэлснээс үхсэн минь дээр" 

Тэд гэрээгээ зөрчихгүй гээд амиа хүртэл ийм энгийн зүйл дээр өгдөг гэхээр дургүй хүргэмээр.. 

†DeBoss† Where stories live. Discover now