Хэсэг 11

1.5K 154 4
                                    

Итгэл муутай гэгч нь Бэкхёнлуу ширтэж байтал тэр юу ч дугаралгүй өнөөх том барилгын үүдээр яван орлоо. Мэдээж би яг л төөрсөн амьтан шиг л түүний хөдөлгөөн бүрийг нь дагахаас өөр сонголт байхгүй. Түүний араас алдалгүй дагасаар том хаалганы урд ирэн тулах бөгөөд Бэкхён халааснаасаа үнэмлэх гаргаж ирэн уншуулахад хаалга онгойн дотогш орвол буудлагын газар бололтой энд тэндгүй буун дуу болон олон хүмүүс... Солонгосын хотын яг төвд ийм газар бүр цаашлаад ийм сургалтын газар байдаг гэж хэн мэдэхэв дээ? Буудах бай нь маш том цагираг байх бөгөөд голд нь хүний хэмжээтэй хүүхэлдэйг хүлээд тавьчихсан байгаа нь улам л жихүүдэс хүргэж байх шиг.. Хүний дүрсийг давуулж онох 3хан цэг байх бөгөөд жоохон л нарийвчлал алдвал хүүхэлдэй оногдохоор хийгдсэн бололтой..

"Буун дуу уянгалаг биш байна уу?"

Бэкхён чихрүү минь ойртон хэлэх хэдий ч түүний дуу тийм ч сайн сонсогдсонгүй.. Худлаа инээсээр толгойгоо дохихоос өөр сонголт байхгүй бололтой.. Цаашлаад энэ газрын дүрэм бололтой цаасан дээр томоос том хэвлээд наачихсан зүйлийг ойртон харвал

Дүрэм 1 Бие биенийгээ алахгүй байх

Дүрэм 2 Алсан тохиолдолд бид хариуцахгүй

Дүрэм 3 Хүссэнээрээ хөгжилд гэсэн байхыг нь хараад өөрийн эрхгүй л амандаа хараал урсгана... Галзуу юм... Мафи гэдэг зүйлийг төрсөн цагаасаа мэдэж байсан ч ингэж дотор нь орж нэг хэсэг болж үзээгүй болоод ч тэр үү надад хэтэрхий ахадсан юм шиг санагдана. Инээдтэй биш гэжүү? Мафийн эхнэр бас мафийн аавтай хэрнээ ийм газар байдгыг төсөөлөөчгүй явж байсан гэдэг?

Ийнхүү бодолдоо дарагдан зогсож байтал хажуу талд нэг эмэгтэй чанга гэгч нь орилсоор урд байх байгаа буудан инээхэд нь золтой л зүрх зогсчихсонгүй.. Эргэн тойрноо харвал Бэкхёноос аль хэдийн хажуунаас минь холдчихож.. Ийм газар ядаж Бэкхён шиг хүн хажууд байх хэрэгтэй юм шиг байна! Хэдий тэр аймшигтай харагддаг ч магадгүй энд ганц дагаж болох хүн нь биз.

Чанга бууны дуунаас болоод сүүлдээ чих өвдөж эхлэх бөгөөд чихээ дарсаар Бэкхёныг хайн ийш тийш харж явж байхдаа нэг хүнийг мөргөчихөв.. Энэ л дутаж гэнэ дээ.

Сурсан зангаараа хурдан гэгч нь бөхийн түүнд уучлалт хүссэн ч тэр залуу надруу цоо ширтэж байснаа эрүүнээс хүчтэй барин

"Чи буруу л хүнээрээ оролдлоо доо" гэснээ үг хэлэхийн завдалгүй өнөөх буудлагын тусгай бай байх газарлуу түлхэн намайг оруулснаа өнөөх хүүхэлдэйнийхээ оронд хүлж эхлэв.. Хэдий түүнийг эсэргүүцсэн ч тэр надаас маш их хүчтэй болохоор миний тэмцэл зүгээр л цаг нөхцөөх шиг.. Эцэст нь бүх хүч минь барагдан уруулаа зуун дээш харвал тэр залуу инээсээр буудлага хийдэг газартаа очин зогссоноо надруу буу чиглүүлэх нь тэр.. Мафийн амьдралд ороод л үхэх дээрээ тулчихдаг..Ахх үнэхээр энэ ертөнцөд би хэн ч биш болох юм байна.

†DeBoss† Where stories live. Discover now