Хэсэг 6

2K 185 3
                                    

"Тэгээд юу гэж бодож байна даа?"

Тэр хүн их л айсан бололтой хамаг бие нь чичигнэн түүний өөдөөс ч эгцэлж харж чадалгүй доош ширтэн амандаа ямар нэг зүйл үглэнэ.. Харин Сэүний тэвчээр алдагдаж байгаа бололтой тэр залуугын толгойноос барих залууруу нүдээрээ дохин инээтэл Сэүний дохиог ойлгосон бололтой хажуудаа байх том тавцан дээр толгойг нь тавин дарахад Сэүн өнөөх төмрөө гартаа эргүүлэн түүний хажуугаар эргэлдэнэ.. У Сэүн чи юу л хийх гээд байна даа...

"Миний тэвчээр сул гэдгийг ах та мэдсээр байж"

Тэр ёжтой гэгч нь инээсээр яг л гольф тоглох гэж байгаа мэт байрлал аван түүнрүү аймшигтай гэгч нь ширтэж байлаа.. Яг л бодсоноор минь Сэүн гартаа төмрөө чанга гэгч нь атган дээшлүүлэхэд өөрийн эрхгүй л түүний хажууд очин гарнаас нь зууран автал тэр хүн ч ойлгосон бололтой гэрээнд гарын үсэг зурья хэмээн орилно. Сэүн намайг өөрийг нь зогсооно гэж гадарлаж байсан бололтой хөнгөхөн инээх аядаад төмрөө газар шидэн толгойг минь илснээ

"Бодсоноос 2 секунд хожигдож байх чинь " гэх нь тэр..

Сэүн гарын үсгээ авч санаа нь амарсан бололтой уруулаа арчин өнөөх цаасаа халаасандаа хийснээ эргэн тойрноо дахин нэг ажиглаж байгаа бололтой инээмсэглэн ийш тийш харна.. Яг одоо түүний толгойнд яг юу эргэлдэж байгаа бол? Тэр үнэхээр нухацтай гэгч нь царай гаргаж байгаа нь цаанаа л нууцлагдмал бас жихүүдэс хүрмээр

Бодож дууссан бололтой хажууд минь зогссоноо бэлхүүсээр минь тэврэн өөртөө чанга гэгч нь нааснаа чихрүү ойртоод

"Битгий төөрчихөөрэй" хэмээн шивнэх бөгөөд яагаад ингэж хэлснийг нь одоо ч ойлгож ядна... Тэрний толгойнд яг юу эргэлдэж байгааг хэн ч тааж чадахгүй болохоор тэр шүүдээ.. Заримдаа тэр өөрөө ч ойлгож амжаагүй байхдаа шууд л хийчихдэг байх..

"Зиа хөгжилтэй байлаа. Одоо хүссэнээ хийцгээ"

Хэмээн орилсноо нүд ирмэхийн зуур л халааснаасаа буугаа гаргаж ирэн гэрлийн үүсгүүр гаргаж байгаа хайрцагруу нэг буудахад бүх гэрэл унтрахтай зэрэгцэн дахин нэг буун дуу гарах нь тэр.. Хэтэрхий гэнэтийн энэ явдалд гайхан юу хийхээ ч мэдэхгүй зогслоо.. Ядаж байхад Сэүн бэлхүүснээс тэвэрч байсан гараа тавьчихаж.. Энэ үед тэр намайг мэдэрсэн бололтой гарнаас татан хажууд байх жижиг цонхруу дөхвөл тэр хоёрдох удаагаа буудахдаа энэ жижиг цонхыг онилсон бололтой шилнүүд бутран хагарчихсан байгаа нь бүдэг бадаг харагдана.. Ингээд л тэд хоорондоо юу болох нь тодорхой.. Харанхуйг ашиглан хагарсан цонхны зүг Сэүн намайг зөөлхөн гэгч нь түлхэн

†DeBoss† Where stories live. Discover now