Хэсэг 12

1.5K 149 2
                                    

Бэкхён намайг тэндээс холдуулан бугуйнаас минь зуурсаар нэгэн том хаалганы урд авчрах ба түүнийг нь зөөлхөн түлхвэл маш том буудлагын тусгай өрөө бололтой.. Энэ хэний эзэмшилд байдаг вэ гэдэг нь бас ойлгомжтой.

Саяны болсон зүйлээс болоод нэг хэсэг л толгойноос салахгүй амьсгал давчдаад байгаа юм шиг санагдаад байгаагаа зогсоож чадалгүй цээжин дээрээ гараа тавихыг тэр анзаарсан бололтой ширээн дээр нямбайлан тавьсан бууны хэрэгслээсээ нэгийг нь сонгон надруу сунгаад

"Мафитай хамгийн ойр байдаг хэрнээ буугаар тоглож чадахгүй байна гэдэг чинь тэнэг зүйл биздээ?" хэмээн нэг хөмсөгөө өргөн нүдээрээ бараг л намайг цоо хатгах шиг л харцыг шидлэнэ...

Түүний гарт байх бууг аваад өөртөө итгэлгүй гэгч нь барих эвээ олж ядсаар нүдний минь өмнө байх том байруу чиглүүлсэн ч энэ зүйлийг анх удаа өөрийнхөө гарт ингэж удаан атгаж байгаад ч тэр үү үнэхээр эвгүй санагдана.. Би хэзээ ч энэ зүйлийг хүнлүү чиглүүлж чадахгүй биз!

Сэүн тэгээд л магадгүй миний айдсыг мэддэг болохоор энэ зүйлд намайг оролцуулах дургүй байсан биз.. Тийм байсан хэрнээ хэдхэн өдрийн дотор л бодлоо өөрчилчихсөн гэхээр түүний хүсэж байгаа зүйл юу юунаас илүү чухал гэдэг нь мэдэгдэж байгаа биз..

"За? Чадахгүй юмшиг байна уу?" гэх түүний хүйтэн хөндий хоолой нь бодлуудыг минь хөөн явуулахтай зэрэгцэн тэр ард минь гараад зогсчихсон гарнаас барьснаа дээшлүүлэн бууны гохон дээр хурууг минь аажуухнаар аваачин тавих бөгөөд түүний амьсгал чихэн дээр чангаас чанга мэдэгдэж байгаа нь бас нэгэн санаа зоволт болж байна... Тэр хоёр гарыг минь барин буудах байрлалд засаж өгөх бөгөөд бидний хуруу гохыг бага багаар хойш түлхтэл Бэкхён инээх аядсанаа

"За? Энэ байг харж байна уу? Өөрийнхөө хамгийн ихээр үзэн яддаг хүнээ гээд төсөөлөөд үз" гэснээ нэг гараараа нүдийг минь таглан бод хэмээн шивнэх нь тэр.. Би ч нүдэндээ түүний хэлсэн шиг өөрийн үзэн яддаг байх гэж бодсон хүнээ төсөөлөх гэсэн ч инээдтэй нь надад тийм хүн байдаггүй бололтой.. Би үнэхээр түүхийгээрээ байна тиймүү?

"Надад тийм хүн байхгүй бололтой"

Бэкхён сонссон зүйлдээ итгэж ядсан болтой дуу алдсанаа нүдэн дээр тавьсан гараа удаан гэгч нь холдуулан

"Тэгвэл намайг гэж бод" гэснээ бууны гохыг хурдан гэгч нь дарах бөгөөд буун дуу гарахтай зэрэгцэн өөрийн ухаангүй л биеэ чангалан түүний гарнаас улам чанга атгах нь тэр.. Үнэхээр энэ гэнэтийн зүйлсд дасах болоогүй бололтой.Харин Бэкхён хүний янзыг хэрхэн үзэхийг маш чадварлагаар эзэмшсэн хүн гэдэг нь гарцаагүй! Тэгээд л магадүй тэр энэ хүрээлэлдээ нэр хүндтэйд тооцогддог биз.

†DeBoss† Where stories live. Discover now