Хэсэг 3

2.3K 226 3
                                    

"Алив над  дээр бүжээч" гэх түүний чих гижигдэм шивнэлт доторх гал дээр минь улам л дүрэлзэх мэдрэмж өгөх шиг түүний хүзүүн дээр зөөлхөн үнсэх хэдий ч үүнээс илүүг хүсээд байгаа мэдрэмжээ огтхон ч дарж чадахгүй байгааг бодвол би ч баларчдээ. Хүслээ дарахын тулд аль болох зөөлхөнөөр хүзүүнээс нь хазаж орхив.Сэүн үл ялиг инээмсэглэх аядсанаа ширээн дээр суулган

"Ингээд байвал чамайг яаж шийтгэхэв дээ" гэсээр үснээс минь бага зэрэг барин духан дээр минь зөөлөн үнсэж байснаа доошлон уруул хазах үед өөрийн эрхгүй л түүний бэлхүүснээс тэврэн өөрлүүгээ ойртуулах нь тэр... Сэүн миний урсан даашинзыг харан инээмсэглэж байснаа гуяар минь хоёр хуруугаа гүйлгэн тоглож байснаа нүдэн дээр минь удаан гэгч нь үнсэж байлаа...

Цонх нэвт салхилан дуутай аадар бороо орох гэж байгаа мэт л чанга дуу гадааг бүрхмэгц Сэүнд ч энэ нөхцөл таалагдаж байгаа бололтой жуумалзан уруулаа арчсанаа буйдан дээр байх гэрлийн удирдлагыг аван гэрлээ гялтагнаж бүдгэрэх өнгө дээр тавин надруу хөмсөгөө өргөн инээх шиг болов..

"За хөгжилдөхүүдээ" гэсээр Сэүн хоёр гараараа намайг өргөн алхаж байтал түүний утас чанга гэгч нь дугарах нь тэр..Мэдээж түүний утас дугарсан л бол авах хэрэгтэй.. Түүнд хэрэггүй дуудлага гэж байхгүй шүүдээ учир нь тэр мафийн толгойлогч болохоор.

Сэүн уруулаа хазлан намайг газарт буулгаад үсээ хойш болгосноо их л дурамжхан байгаа бололтой утасаа чихэндээ наана..

Би ч түүнийг утсаар ярьж байх хооронд нь түүний хүзүүгээр тэврэн нурууг нь илж тоглох бөгөөд Сэүн их л нухацтай зүйл ярьж байгаа бололтой хөмсөгөө зангидан толгойг минь илнэ..

"Тэгээд үзүүрээс нь атгачихаа юу? Янзтай аваад ир"

Тэр хүссэн зүйлээ олсон мэт л чанга гэгч нь инээн надруу одоо л нэг юм эгцэлж харснаа

"Одоо л тоглоом эхлэж байна!"

Тэр олон хоног хайгаад байсан хүнээ олчихсон бололтой..Түүнийг олох нь цаг хугацааны л асуудал гэдгийг би мэдэж байсан юм... Санасныг бодвол хурдан баригдчих шив

Сэүний нэг онцлог тал нь тэр хэзээ ч хүнийг түрүүлж оролддоггүй.. Гэхдээ нөгөө талаараа хэрвээ чи түүний дургүйг хүргэх зүйл хийсэн ч бай хийгээгүй ч бай тэр чамд дургүй л бол ямар ч хамаагүй шалтаг гаргаж ирээд чамайг зажлахгүй залгих болно.. Сэүн ийм л тоглоомд дуртай.

Ийнхүү бодолдоо дарагдан түүний жуумалзах харцруу ширтэн зогсож байтал хаалганы хонх чанга гэгч нь дугарах нь тэр..

†DeBoss† Where stories live. Discover now