3

586 67 4
                                    

Heeseung's POV

"Тэгэхээр тэр чиний яриад байсан охин юм биздээ" Гүн захирал кофегоо уунгаа надад хандаж хэлэхэд хэтэрхий гэнэтийн байсан болохоор бага зэрэг гайхснаа нуухгүй ээ

Түүн шиг үргэлж ажилдаа анхаардаг хүнээс ийм зүйл сонссон нь гэнэтийн санагдасан ч байж магадгүй юм

Түүний асуултанд өөрийн эрхгүй зөөлөн инээхээ аядахад Гүн захирал намайг шоолсоор мөрөн дээр минь цохин

"Хэзээ үерхэхээр гуйх гэж байнадаа" Гүн захирлын асуулт намайг улам сандархад хүргэж байх ба Хан Жинаг яриж байгаад нь би яагаад ч юм инээмсэглэхээ больж чадахгүй нь

"Хэзээ зөв цаг гэдгийг нь мэдэхгүй ч би түүнтэй болзохын оронд шууд гэрлэхийг хүсэж байна..."

"Шуналтай юмаа И Хисын... Чи түүнд үнэхээр хайртай бололтой" Гүн захирал үргэлжлүүлэн шоолсоор үсийг минь сэгсийлгэсээр

"Би түүнд хайртай... Өөрөөсөө ч илүү"

-

Jina POV

Эцэст нь нэг юм Солонгос руу буцах өдөр... гэртээ очиж зөөлөн орон дээрээ хэвтээд дэрээ тэврэнэ гэхээс хүлээж тэсэхгүйнээ

Би олигтой амарч ч чадалгүй ажилласан. Балид очоод сайхан амрана гэж бодсон ч тийм байгаагүй- тэнд шөнө болтол бичиг баримт цэгцлэн хоносон болохоор бүр ч ядарч байна. Үүнээс илүү аймшигтай зүйл бол Шим Жэиктэй уулзах...Тэр камерийн урд зөөлөн бас үнэхээр соёлтой харагдах ч яг үнэндээ их хүйтэн хөндий байдаг... магадгүй зөвхөн надтай л ярихдаа.

"Өглөөний мэнд ноёд хадагтай нараа. Сөүл рүү нисэх нислэгт тавтай морил"

"Би унтлаа" гэсээр нүднийхээ маскийг зүүсээр унтав

-

"Эцэст нь нэг юм цэвэр агаар!"

Гэнэтхэн нүүрэнд минь бялуу шидэх мэдрэгдэхэд би цочирдсондоо болоод газар унав

Онгоцний буудал дээр байх сонин хүмүүсээс өөрийгөө чадхаараа хамгаалахыг чадлаараа хичээв

Тэдний зарим нь намайг саваар цохих бол зарим нь үснээс минь зулгааж байгаа нь өвдөлтөндөө орилоход хүргэв

Би зөрүүлээд зодолдохыг хүсэх ч хэтэрхий олон хүн байгаа болохоор л...

"Чи Шим Жэиктэй болздог хэн юм?"

"Жэик убба минийх!"

"Царай муутай хүүхэн."

"Жэикээс хол бай!"

"Би чамайг ална даа"

"Боль! Больцгоо!" Хисын Намжин хоёр ашгүй нэг юм тэр хүмүүсээс намайг авралаа

"Жина? Чи зүгээр үү?" Намжин нойтон алчуураар нүүрийг минь арчсаар хэлэх бол Хисын цагдаатай саяны осолын талаар мэдээлэл өгж байгаа харагдана

"Миний машинд суучих үүдэнд байгаа" Хисын надад машиныхаа түлхүүрийг өгөн харин Намжин намайг түшисээр явав

-

"Жина чи мэдээгээр гарж байна. Чамайг Шим Жэиктэй болздог гэж байна" Намжин чанга гэхчин орилох сонсогдоход миний нүд томрон харвал Жэик бид хоёрын зарим зураг байв

Жэик миний нүдийг үлээж өгж байгаа зураг бас хамт хоол идсэн зураг гэх мэт

Ийм олон нотлох баримттай мэдээний өмнө би юу ч хийж чадахгүй...

"Намжинаа би одоо яавал дээр вэ?" гэсээр түүнийг тэврэн уйлж эхлэв

Утас минь дугаран харвал танихгүй дугаар байх ба би үүний Жэикийг сэсанг фэнүүд байж магадгүй гэж болсон ч сандрангүй авав

"Хэн бэ?"

"Битгий намайг мэдэхгүй юм шиг царайл тэнэг минь. Чи энийг албаар төлөвлөсөн биздээ?"

Энэ үгс намайг хүчтэйгээр санаа алдахад хүргэв

Яагаад гэвэл энэ Жэик байна

"Чи намайг чамайг албаар цохисон гэх гээд байна уу? Би бүр чамайг хэн болохыг ч мэдэхгүй бас чамаам илүү нэр минь мэдээгээр гарч байгаад цочирдож байна" -Жина

"Амаа тат! Дахиж чамайг сонсохыг хүсэхгүй байна. Миний эцэг эх чамтай уулзахыг хүсэж байгаа. Өнөө орой Ганнам буудалд хүрээд ир" -Жэик

"Яагаад би-"

Намайг үг хэлж амжихаа минь өмнө тэр утасаа тасалчихав

"Би өнөө орой үхэх нь"

PLAYBOY [제이크] 𝘦𝘯-Where stories live. Discover now