8

483 60 16
                                    

"Одоо хосууд маань бөгжөө солилцоорой..." Жэик  ялдамхан инээмсэглэл тодруулсаар надруу дөхөн гарт минь бөгж зүүлгэнэ. Дараа нь би түүний гарт бөгж зүүлгэсээр бид албан ёсоор гэрлэсэн юм.

Хүмүүс зураг дарж байхад бид хоёр үргэлжлүүлэн нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар л...

Гэхдээ яг үнэндээ энэ бүгд худал-

"Одоо сүйт бүсгүйгээ үнсээрэй."

Гэнэтхэн л би яаж амьсгалахаа мартаж орхисон... учир нь тэр над руу уруулаа ойртуулан нүдээ чанга гэхчин анисан байв.

Бүх хүмүүс зураг даран дэмжин орилолдож байв.

Удалгүй тэр надаас холдон аль болох надтай харц тулгарахгүйн тулд өөр тийшээ харж байлаа.

Харин би зочидын хэсэг рүү харахдаа хойно алгаа таших Хисынийг олж харав.

Удалгүй тэр намайг өөр лүү нь харж байгааг анзааран гараа далласаар танхимаас гарч явлаа.

"И Хисын" би түүнийг танхимаас гаран гартал зүрхэндээ зөөлөн түүний нэрийг шивнэж байсан юм.

-

Бидний гэрлэлтийн мэдээ солонгосд байтгуай дэлхий даяар маш хурдан тархаж байсан. Мэдээж энэ нь түүнийг хэр алдартайг баталж байгаа юм. Фенүүд нь бидний гэрлэлтэнд их л дургүй байгаа бөгөөд заримдаа гарахаас хүртэл айдаг шүү.

Фенүүд ч аймар шүү.

Харин Жэик?

Тэр гэртээ бараг л ирдэггүй... ихэнхдээ шөнийн клубад найзуудтайгаа эсвэл найз охинтойгоо хонодог. Одоо хүртэл Жэикийн найз охин хэн гэдгийг мэдэх юм алга. Би түүнийг хардасан гэсэн үг биш л дээ...зүгээр л сонирхол татаж байгаа юм. Тэр эмэгтэй нь хөөрхөн болов уу? Модел юм болов уу?

Яг үнэндээ, Би уйдаж байна, ямар ч найзгүйгээр ганцаараа амьдрах маш уйтгартай байна, Жэик гэртээ хонохгүй байгаа ч юм уу тиймэрхүү мэдээ гаргуулахыг хүсэхгүй байгаа учир надад ямар нэгэн найзаа дуудах эрх байхгүй...

Би Жэикээс өөр хүнтэй гадагш гарч болохгүй. Учир нь тэрэнд надаас илүү нэр хүнд нь л чухал.

Яг үнэндээ энд хийх юмгүй сууж байснаас нарийн бичигийн ажилаа хийгээд бичиг цаастай зууралдаж байсан нь хамаагүй дээр.

ДИЙД ДИЙД ДИЙД

Том өрөөндөө зурагтаа үзэн сууж байтал гэнэт хаалганы код хийх чимээ гарав. Тиймээс би голфийн цохиур аван өөрийгөө хамгаалахаар шийдээд код хийж байгаа хүнээс түрүүлэн хаалгыг нь онгойлгов.

"ЧИ ХЭН БЭ?!" Би нүдээ анин чанга орилсоор гартаа байх цохиураараа цохих гэтэл тэр гараараа цохиурыг минь барьж авж чадав.

"Хан Жина, Чи чинь галзуурчихсан юм уу?" нэг л танил хоолой сонсогдон нүдээ нээтэл Жэик дүрээрээ нүдний минь өмнө чөтгөр үзсэн аятай зогсож байв. Би түүний харсан дариудаа цохиураа газар шидэн хойшоо ухархад тэр гутлаа тайлан орж ирэв.

"Чи яагаад энд байгаа юм? Өчигдөр хаана хоносон юм?" тэр намайг зөрөн гарахад би араас нь даган шалгаан алхасан юм.

"Чи амаа татаж болох уу? Надад чамтай ярих зав алга" тэр гадуур хүрэмээ тайлж байхдаа надад их л хүйтнээр хандан хэлэв.

"Үгүй дээ энэ- тийм бишээ... би зүгээр л сонирхосон юм" би түүнрүү харахүйгээр хэлэв.

"Сонирхосон? Чамд намайг сонирхох хэрэг байхгүй л болов уу... Чиний анхаарал халамж миний хувьд юу ч биш" тэр өрөө лүүгээ алхасан чигтээ хэлэх бол би одоо ч түүний араас дагасаар л

"Ямар нэгэн юм хүсээ юу? Юм хэрэгтэй бол хэлээрэй. Оройн хоол хийгээд өгөх үү?" би түүнээс дахин асуухад тэр санаа алдан намайг хүчтэй түлхэн унагав. Би өвдөлтөндөө ёолж байхад тэр зүгээр л гараа алдалан над руу муухай харан зогсоно.

Жэик намайг түлхэсэндээ огтхон ч гэмшсэн шинжгүй зогсож байв. Тэр намайг үзэн яддаг юм байхдаа?

Би зүгээр л эхнэр шиг л байхыг хүссэн юм- буруу юм байхдаа?

"Чи дүлий юм уу? Надад чамтай ярих зав алга" гэсээр тэр өрөө лүүгээ ороход би ард нь босон гарныхаа өвдөлтийг мэдрэн зогсоно.

A/N Жэик гуай яасан муухай ааштай юм бэ тэ? ххо хурдан л оруулж байгаа биздээ найзуудаа

Сэтгэгдэл бичихээр бүр урамшаад шууд дараагийн парт луу ордог мундаг хүн шүү би🫠

PLAYBOY [제이크] 𝘦𝘯-Where stories live. Discover now