15

494 61 4
                                    

"Шим Жэик, Чи намайг орхисондоо харамсах болно доо!"

-

Шөнийн цэнгээний газар хэд хэдэн охидуудтай зугаацсаныхаа дараа жоохон согтуу шөнийн гуравт гэртээ ирлээ. Тэр охид надад дарс шахан согтоохыг хүссэн ч би тийм амар хүн биш учираас тэд чадаагүй.

Тэдний гар мөрөөр минь яван нэг нь бүр цамцыг минь тайлахыг оролдосон ч би түргэхэн шиг болиулж чадсан юм. Би зүгээр л тэдний янзыг үзэж бас өөрөөсөө залхаахыг л хүссэн юм.

Гэртээ ирсэнийхээ дараа, Хэтэрхий ядарчихсан байсан болохоор хурдахан шиг хаалгаа онгойлгов. Орсон дариудаа ор луугаа яарч байсан ч буйдан дээр унтах Жинаг харан бага зэрэг гайхав. Тэр ч бас үдэшлэг дууссаны дараа янзлаж цэвэрлэх гэж ядарсан бололтой харагдана. Бас өнөөх даашинзаа тайлаагүй л байв.

Энэ даашинз ч надад төвөг удаж байна шүү. Үзэн ядаж байна.

Би зөөлөн алхасаар түүний урд ирэхдээ харц минь түлэгдэсэн байх гар луу нь зүглэв.

Бурхан минь гэж... Би үүнийг мэдрэх ёсгүй юмсан.

"Би чамд энэ даашинзаа шатаа гэж хэлсэн биздээ." гэсээр түүний өмнө өвдөглөн даашинз руу нь харав... дараа нь харц минь буцаад л гаран дээр нь төвлөрөв... Үнэхээр намайг гэмшихэд хүргэж чадлаа.

"Чи тэнэг" гэсээр босон гал тогоо руу явсаар шарханы лент хайв.

Би түүнд туслахыг хүсэхгүй байсан ч гарыг нь харах тоолонд хэцүү санагдаж байсан юм. Эцэст нь лентээ олсоны дараа түүнрүү хурдан алхасаар урд нь ирэн өвдөглөөд гарнаас нь зөөлөн барин лентээ нааж эхлэв.

"Чи ч үнэхээр хэрэгийн эзэн юм даа." гэсээр санаа алдан гарт нь лентээ болгоомжтойгоор нааж байв. Би одоо сандарах ёсгүй ч түүний гарт хүрэхэд зүрх минь хурдан цохилж эхлэв. Энэ л намайг одоо хүртэл унтаж байх үзэсгэлэнтэй царай луу нь харахгүй байх аргагүй байдалд хүргэж байгаа байх.

Би болгоомжтойгоор хацрыг нь илэсээр түүнийг нэг бүрчлэн ажиглав...Түүний нүд, хамар тэгээд уруул-

Би үүнийг хийж болохгүйгээ мэдэх ч тэвчиж чадахгүй нь.

Гэнэт Жинагийн утасанд зурвас ирэхэд би Хисынээс ирсэн болохыг нь харж орхив.

"Жина, Энэ цагаар зурвас бичиж байгаад минь уучлаарай. Гэхдээ чамайг маргааш болох сүүлд гаргаж байгаа бүтээгдэхүүний маань танилцуулах ёслолд чамайг ирээсэй гэж хүсэж байна. Нөхөр чинь маргааш ирэхийг хүсэхгүй байгаа гэсэн болохоор маргааш чи надтай байвал сайн л байна..." -Хисын

"Хэрвээ сэрүүн байвал заавал хариулаарай... бас сайхан амраарай" -Хисын

"Ямар новш нь вэ?" гэсээр түүнд хариу өгөлгүй утасыг нь унтраав.

"Тэр яаж миний эхнэрийг миний зөвшөөрөлгүй авахыг хүсэж чадаж байна?" гэсээр би уруулаа хазав.

"И Хисын, Надтай дайн зарлахыг хүссэн юм биздээ?"

A/N Хурдан орчуулж байгаа биз?😌 Өнөөдөртэй энэ хүрээд болилоо. Hope you enjoy 😉  Хисындээ зориулж Shawn Mendes- Treat you better дууг зориулав...

Cause i know i can treat you better than he can🎶

PLAYBOY [제이크] 𝘦𝘯-Where stories live. Discover now