19

608 75 7
                                    

Нийлмэл мэдрэмжээ цээжиндээ маш тодоор мэдрэсээр түүнд зориулсан хоол руугаа харан сулхан санаа алдаж орхив. Уур минь хүрч, урам минь хугарч, эсгүй бол гуниглаад ч байгаа юм шиг. Зүгээр л шал дэмий цагаа үрж байж- Тэрэн шиг хүнээс юу горьдсон юм бол доо?

Тэр хэзээ ч чиний хэчнээн хүчин чармайлт гаргаж байгааг чинь харахгүй. Бас хэзээ ч чамайг юу мэдэрч байгаа бол өвдөж байгаа болов уу? гэж анхаарахгүй. Харин түүнд зүгээр л түүний юунаас ч илүү хайрладаг нэр хүнд нь л чухал.

Надад хийсэн зүйлийг нь бодох төдийд л удалгүй нулимс хацрыг минь даган урсаж эхлэв. Би энэ харилцааг засахын тулд бүхнийг хийсэн байтал одоо хар-

ДИНГ ДОНГ

Хэн нэгэн гэнэт л хаалганы хонхыг чангаар нүдэж эхлэх нь тэр. Гэхдээ энэ нь намайг хангалттай айлгаж байсан юм. Учир нь тэр хаалганы цаана байгаа хүн зүгээр тогших биш харин ямар нэгэн төмөр зүйлээр нүдэж байсан.

Энэ Жэик биш гэдэг нь лавтай.

Тэр гэрийнхээ нууц үгийг мэднэ-

Арай өнөөх Сэсан фен? эсвэл түүний үзэн ядагчид нь юм болов уу?

Би хурдахан шиг хөшигний араар орсоор өвдөгөө тэврэн аль болох дуу гаргахгүйг хичээх боловч чадахгүй нь учир нь би яг одоо аймшигтай их чичирж бас уйлж байсан юм. Хаалга руу харсан чигтээ сандран Жэик залгахад утсыг нь авах байтгуай холбогдох ч боломжгүй байв.

"ШИМ ЖЭИК, ГАРААД ИР!"

"ЭХНЭРЭЭ НАДАД ӨГӨӨТӨХ"

"БИ ЭХНЭРИЙГ ЧИНЬ АЛАХ БОЛНО ДОО!"

"ХАН ЖИНА! ХАН ЖИНА! ШИМ ЖЭИК!"

Тэр нэрийг минь дуудахад аймшигтай их чичрж байсан бие маань улам ихээр айн чичрэв. Үнэхээр аймар байна-

Тэр үргэлжлүүлэн нүдсээр байсан учир би тэрнийг болих хүртэл нь нүдээ анисаар унтсан дур эсгэхийг хичээж байлаа.

-
Жэик POV
..

Урт хугацааны шөнийн ажлын хувиараа дуусгасаар эцэст нь нэг юм шөнө 2 гэхэд гэрийнхээ гадаа ирэв. Үнэхээр их ядарч байна учир нь И Хисыны компаний шинэ бүтээгдэхүүний зураг авалт мөн шинэ киноны зураг авалт гээд тоо томшгүй их зураг авалтууд үнэхээр их ядрааж байна.

Утасаа асаасаар харахад утсанд минь маш олон зурвас мөн хэд хэдэн охидоос аваагүй дуудлага бас Хан Жинагаас хэд хэдэн дуудлага ирсэн байхыг харан гайхав.

PLAYBOY [제이크] 𝘦𝘯-Where stories live. Discover now