17

512 59 2
                                    

"Чи чинь миний эхнэрт юу хийгээд байгаа юм?"

Хисын гэнэт хийх гэж байсан зүйлээ болин гараа авасаар надаас холдон үүдэнд элгээ тэврэн зогсох Жэик рүү харав.

"Би чамаас эхнэрт минь юу хийгээд байгаа юм гэж асуугаад байна?!" Жэик гэнэт л хоолойгоо өндөрсөгөөд Хисынд хэлэв. Тэр саяны зүйлийг харсандаа их л дурамжхан байгаа бололтой зогсоно.Ямар нэгэн муу зүйл болохвий гэхээс нуруугаар минь хүйт даагаад байгаа учираас би хурдахан шиг боссоор тун удалгүй Хисынийг цохиод авахаар царай гарган зогсох Жэикийн урд очив.

Хисын лүү эргэж харахад тэр огтхон ч айж сандарсан шинжгүй Жэик рүү харан инээмсэглэн зогсож байв.

"Би тэрнийг хамгаалж байна" гэж Хисын хэлсээр Жэик рүү ойртон жуумалзахад Жэик гэнэт түүнийг заамдаж аван дараа нь огтхон ч эргэлзэлгүйгээр шал руу чанга гэхчин түлхэв. Жэик түүний дээр гарж суун заамдаж авсанаа дараа нь маш хүчтэй цохилт нүүрэнд нь буулгав. Хисыний тэвчээр дууссан бололтой Жэикийг зүрүүлж нүүр лүү нь цохин өөрөөсөө түлхэхэд тэр шалан дээр ёолон унав.

Үгүй ээ. Энэ чинь буруу.

Хисынийг дахин түүнийг цохихоос өмнө би түүний араас чанга гэхчин тэврэн болиулахыг оролдоход ашгүй тэр нэг юм болив. Газарт шаналан хэвтэх Жэикийг тоолгүйгээр би Хисыний тоос болсон хувцасыг гөвж өгч байлаа.
"Битгий л дээ... Гуйя" би одоо хүртэл биднийг харан хэвтэх Жэикийг тоолгүйгээр тэврэлтэй улам чангалав.

"Намайг уучлаарай, Жина" гэсээр Хисын гарыг минь тавиулан Жэик рүү нэг харсанаа өрөөнөөс гарав.

Би түүний амнаас цохиулсанаас болж цус гарж байгаад нь үнэхээр их санаа зовон зогсож байтал

"Явцгаая" Жэик гэнэт л гараас минь атган өрөөнөөс гаран бидэн рүү гайхан ширтэж байгаа хүмүүсийг тоохчгүйгээр машин руугаа явцгаав.

-

Бид гэртээ ирсэний дараа тэр гарнаас минь атган түргэхэн шиг машинаасаа буулган гэр лүү орлоо. Жэик яг одоо үнэхээр ууртай харагдаж байгаа нь намайг хангалттай айлгаж байв.

Тэр гэртээ орсоныхоо дараа гарыг минь тавин мөрнөөс минь барих нь намайг сандаргаж байв.

"Чи намайг муу хүн шиг харагдуулахыг хүсээ юу? Би энэ хүртэл яаж хичээж ажиллаа даа, харин одоо чи энэ бүхнийг сүйрүүлчихлээ! Одоо жаргалтай байна уу? Чи намайг захиралтайгаа араар минь тавьчихлаа. Чи бараг л түүнийг үнсэх гэж байсан! Миний талаар дахин цуурхал тархах нь одоо чи жаргалтай байна уу?" тэр надад уурлахад би дахиад л уйлж эхлэв.

"Чи болгоомжтой бай! Би л энэ хуримыг өмнө нь бас одоо ч зөвшөөрч байгаа хүн нь юм шүү! Дахиад л хэрэг тарихыг хүсээ юу? Хэлээч, Хан Жина. Чи надаас юу хүсээд байгаа юм? Хан Жина?!"

"Би өөрийнхөө нэр хүндийг унагаахыг хүсэхгүй байна. Гэхдээ чамтай уулзасаны дараа би хүссэн хүсээгүй энэ бүх зүйл сүйрч байна!" намайг уйлж байхад тэр зүгээр л жуумалзасаар үгээ үргэлжлүүлж байв.

"Битгий миний өмнө уйл. Заваарсан юм." гэсээр тэр цааш алхаж эхлэв.

"Чи өнөөдөр зүгээр л нэр хүндийг чинь унагаасан болохоор уурласан юм гэж үү? Чи зүгээр л намайг нэр хүндтэйгээ намайг харьцуулж байгаа гэж үү? Чи ч үнэхээр новш юм даа"

Миний үг түүнийг тэр дор нь зогсоон над руу зөөлөн эргэсээр ууртай харц шидлэхэд нь хүргэв.

"Мэдээж тийм. Би яагаад чамд санаа тавина гэж? Чи надад чухал хүн ч биш байхад шүү. Миний нэр хүнд, миний алдар, миний нэр, би ганц тийм л зүйлс боддог."

Энэ мэдрэмж намайг алж байна. Би яагаад энэ бүхэнтэй нүүр тулах ёстой юм? Миний бодлоор бурхан надад дургүй байх-

Миний хүсэж байгаа зүйл бол зөвхөн хайртай хүнтэйгээ бас найзуудтайгаа аз жаргалтай амьдрах, Гэхдээ...

Одоо тийм байхаа больсон... илүү аймшигтай болж байгаа болохоор.

A/N Өөрөө уншиж үзэхээр нэг л муу орчуулаад байгаа юм шиг санагдаад байгаа болохоор ингэж тэвчээртэй хүлээн уншиж байгаа та нараас дахин нэг уучлалт хүсье. Бас үнэхээр их баярлалаа.

Уул нь аминдаа хурдан оруулаад байгаа царай минь юм шүү:3

За тэгээд шинэ хэсгээ уншаад сайхан амраарай❤️

PLAYBOY [제이크] 𝘦𝘯-Where stories live. Discover now