18

611 71 13
                                    

Бид гэрэлээд аль хэдийн нэг сар өнгөрчихжээ. Гэхдээ хэзээ ч гэрэлсэн хосууд шиг харицаатай байгаагүй. Маргалдасан өдрөөс хойш тэр надтай огтхон ч үг дугарах юм уу тоогоогүй...бүр нэг гэрт амьдарч байж шүү. Жэик ихэнхдээ өөр өөр охидууд авчирж өрөөндөө хамт хонодог болсон. Харин тэд нар гал тогоог маань заваартуулсан байдаг...архины шилнүүд болон түүнд зориулсан хоолны оронд идсэн түргэн хоолны хайрцаг уутнууд. Эдгээр нь миний зүрхийг маш их өвтгөдөг.

Өдөр бүр түүнд өглөө эрт босон өглөөний цай бэлддэг ч тэр хэзээ ч идэж байгаагүй. Жэик заримдаа маш их ажилын хувиартай байдаг болохоор гадуур хонох тохиолдол ч бий. Би түүнд санаа зовож ёсгүйгээ мэдэх ч яагаад ч юм үргэлж санаа зовж түүний талаар боддог болсон.

Хоолоо идэж байгаа болов уу? Хаана хонож байгаа юм бол? Өнөөдөр ямаршуухан байгаа бол? гээд л

Би өөрөөсөө ч илүү түүнд санаа зовдог. Тэр өдөр Хисынийг өөртөө хүргэхийг зөвшөөрсөн нь алдаа байсан юм. Энэ зүгээр л яг л түүнийг хуурчихсан юм шиг л санагдаж байна. Тийм ч учираас түүний өмнө маш их гэмшиж байна. Мэдээж энэ түүний буруу биш, Тэр зөв зүйл хийсэн.

Гэхдээ, Жэик үүнийг хүртэх эрхтэй, тэр ч бас надад ингэж хандаж байсан шүү дээ. Бүр маш олон удаа

Тэр өдөр бүр өөр охинтой намайг хуурч байгаа...Би хэзээ ч тэрэнд нь уурладаггүй. Гэхдээ би түүн шиг зүйл хийвэл, тэр надад уурлана... маш их... энэ чинь шудрага бус шүүдээ.

Хан Жина! Бардам зангаа хаяаад Жэикээс уучлалт гуй!

Тйимээ түүнээс уучлалт гуйсан нь дээр бололтой... хэрвээ би хоорондох харилцаагаа засаж чадвал... түүний найз болж чадна.

Хан Жина.Чи чадна.

"Жэик, Чи хэзээ ирэх юм? Хамт оройн хоол идэцгээе"

Сандарсаар зурвас бичин түүний хариуг хулээж байхдаа гар минь үнэхээр их салганаж байв.

Гэхдээ тэр зурвасыг минь харчихаад ямар ч хариу өгсөнгүй

Татгалзаж байгаа юм байхдаа-

Урам хугаралт зүрхэндээ мэдэрсээр утасаа доош нь харуулж тавин зурагтаа асаав. Жэик үргэлж л намайг тоодоггүй бас орхиод явдаг байтал би яагаад түүнд ингэтлээ өндөр хүлээлт тавиад байгаа юм бол?

Гэнэтхэн хаалга дугаран хэн нэгэн орж ирж байгаа нь сонсогдоход би түүнрүү хурдан гүйж очтол Жэик над руу сонин харасаар гэр лүүгээ орж ирлээ.

Тэр хүрэмээ тайлсаар буйдан дээр тохоход би зүгээр л түүний араас дагаж байв.

"Чи юу хүсээд байгаа юм?"

Эцэст нь нэг юм! Сарын дараа шүү! Тэр надтай ярилаа.

"Оройн хоолоо дараа нь идэцгээе. Надад чамд хэлэх зүйл байна" би түүнд аль болох цоглогоор хэлэхийг хичээсэн ч их л эвгүй санагдаж байна. "Хурдан хэл. Надад чамтай ярилцаад байх цаг алга" тэр над руу харахчгүйгээр цагаа тайлангаа хэлэв.

"Тэр үед болсон явдалдаа би чамаас уучлалт гуйх хэрэгтэй. Би тэгэх ёсгүй байснаа мэднэ л дээ гэхдээ түүнээс мэдэрдэг мэдрэмжээ тэвчих хэцүү байсан. Тэгээд л би ойлгосон... би илүү сайн болох болно" гэж би түүнд хэлэв.

"Ярьж дуусав уу?" гэж Жэик надаас асуухад нь би түүнрүү гайхан харав. Түүний үг намайг үнэхээр цочирдуулж орхив. Тэр одоо ч над руу биш хана руу харж байгаад энэ үгээ хэлэн дараа нь өрөө лүүгээ явчихав.

-

Би өөрсөддөө зориулж мөөгтэй шарсан тахиан мах бэлтгэн ширээн дээрээ лаа асаан аль болох романтик орчин бүрдүүлэн бэлдэв. Ийм мөчийг жинхэнэ хайртайгаа л хийх юмсан гэж мөрөөдөж байсан ч эцэст нь Жэиктэй л хийх нь дээ.

Энэ оройн хоол түүнд ямар ч хамаагүй л дээ. Гэхдээ энэ нь ч бас надад хамаагүй

Би түүний өрөө лүү явасаар орохоосоо өмнө хаалгыг нь тогшин ороход тэр өрөөндөө байхгүй байв.

Хурдахан шиг утасаа аван түүн рүү зурвас бичиж эхлэв.

"Жэик, чи хаана байна? Би өөрсөддөө зориулж оройн хоол бэлдэсэн."-Жина

"Бурхан минь гэж, битгий надад төвөг удаад бай. Надад чамд зарцуулах цаг алга бас байсан ч чамтай хооллохгүй." -Жэик

"Гэхдээ би хоолоо зүгээр л гарзадмааргүй байна"-Жина

"Зүгээр л хогийн саванд хий эс үгүй бол гудамжны нохойд өг"- Жэик

Би утасаа унтараан түүний бичсэн зурвасанд хариулалгүйгээр зүрхэндэх өвдөлтөө мэдрэн сууна. Түүнд л зориулж хэдэн цагаар ч хамаагүй хоол хийж өгдөг байхад тэр амсахчгүйгээр хогийн саванд хий гэж хэлж байна шүү дээ.

Би зүгээр л хоорондох харилцаагаа засахыг хүссэн шүү дээ.

Тэр надад дургүй шүү дээ.

Тэнэг, Хан Жина

A/N Арай л удаачихлаа уучлаарай:3

PLAYBOY [제이크] 𝘦𝘯-Where stories live. Discover now