11

472 63 7
                                    

Би шууд нүүрийг нь арчихаа болин түүний нүд рүү нь эгцэлж харлаа. Тэр гэнэтхэн л над руу одоо хүртэл цэвэрлэгч бодистой байгаа нүүрээрээ бөхийн уруулаа ойртуулав.

Гэхдээ түүнд энэ нь хамаагүй байгаа бололтой... бидний уруул бүр хэтэрхий ойрхон байлаа. Нэгэнт өнгөрсөн шүү дээ... Би нүдээ анисан юм.

Хэдэн хоромын дараа тэр гэнэт л намайг түлхэн инээгээд

"Чи надад дурлаад байгаа юм уу? Чи ч ёстой инээдтэй юм аа. Өөрийнхөө байх ёстой газраа мэдэж ав. Хан Жина"

Харин би уруулаа хазасаар түргэхэн шиг ариун цэврийн өрөөнөөс гарав.

ЖИНА POV

Дээд давхараас гартаа цаг зүүнгээ шатаар уруудан ирэх Жэик лүү би ширтэсээр л байлаа.

"Муу новш," Сая тохиолдосон явдалыг бодох төдийд л өөрийн мэдэлгүй чимээгүйхэн шивнэж орхив.

"Юу ч байсан эхлээд цайгаа ууцгаая" гэж би сандран хэлэсээр түүнд сандалыг нь хойшлуулж өгтөл тэр зүгээр л намайг үл тоон үүд рүү явав.
Яг л би хажууд нь байхгүй байгаа юм шиг машиныхаа түлхүүрыг авасаар баяртай ч гэж хэлэлгүй гарж явлаа.

Өглөө их л дажгүй байсан юмсан, одоо буцаад л өнөөх новш шиг болчихлоо.

Би түүнд зориулж хийсэн ширээн дээрх хоолнуудаа харан санаа алдасаар

"Тэр миний хоолыг амсахчгүй байхад би яагаад өөрийнхөө цагыг үрэн барин түүнд хоол хийж өгөөд байгаа юм бол?"

-

"Би буцаад ажилдаа ормоор байна."гэсээр өөрөө өөртэйгээ ярин зурагт үзэн сууна.

"Бид өнөөдөр хамт өдрийн хоол иднэ шүү. Аятайхан хувцаслаарай." -Жэик

"Ойлголоо" -Жина

-

Надад үнэндээ олигтойхон хувцас ганц ч алга...

Энэ хувцасуудыг өмсөөд очих юм бол Жэик ч намайг хутгалах байхдаа... Энэ тэрүүгээр өөртэй хувцас хайж яваад эцэст нь Gucci -гийн хайрцаган дээр харц минь тогтов.

"Би энийг өмсөх ёстой." гэсээр түргэхэн шиг усанд орохоор явав.

-

"Яагаад гэнэт надтай өдрийн хоол идэхээр болов?" тахианаас идэх явцдаа би чимээгүй байдлыг эвдэн түүнээс асуухад тэр

"Манай аав чамтай хамт хоол идэхийг хүссэн болохоор л тэр. Учир нь миний талаар янзан бүрийн цуурхал сонсохыг хүсэхгүй л байгаа байх"

PLAYBOY [제이크] 𝘦𝘯-Where stories live. Discover now