5

494 53 4
                                    

"Би түүнтэй гэрлэнэ"

Жэик аавдаа хүйтэнээр хэлсээр өрөөнөөс гарлаа.Бүр баяртай ч гэж хэлэлгүйгээр

Хүйтэн сэтгэлтэй амьтан!

Би яг л хоёр өөр Жэикийг харсан мэт санагдаж байв.Нэг нь хүйтэн сэтгэлтэй нөгөө нь үргэлж зурагтан дээр гардаг сайхан сэтгэлтэй хүн

Ерөнхийдөө, Жэик худалч

"Жэик -д энэ охиныг гэрт нь хүргэж өг гэж хэл" Жэикийг гарсны дараах нам гүмийг түүний аав эвдэлсээр туслахдаа хэлэхэд туслах нь толгойгоо дохин Жэикийг хайхаар гарав

Би зүгээр л түүний аавын үгэнд орсон нь дээр гэж бодсон юм... Яагаад гэвэл та нар мэднэ дээ.

Ер нь ганцаараа харисан нь дээр юм-

Нүд минь зөөлөн гүйсээр Жэикийн аав луу харахад тэр үнэхээр ууртай харагдаж байв

Зүгээр л хүргүүлсэн нь дээр юм байна.

"Гэр бүлээрээ аймар юмаа" гэж амандаа үглэн бөхийсөөр тэдэнд хүндэтгэл үзүүлэн өрөөнөөс гарлаа

-

Буудлаас гаран явж байтал хажуунаас минь харваас үнэтэй машин хурдалсаар ирэн зогсолоо

Зүрх минь үүнээс болж зогсохоо шахав

Би яг л өөрийгөө авто ослоор нас барах нь гэж л бодлоо

"Юугаа харсан юм. Надад чамайг хүлээх зав алга" Жэик над руу харах ч гүйгээр хүйтнээр хэлэв

Түргэн гэхчин машинд нь суусаар нухацтайгаар жолоо бариж Жэикийг ажалаа

"Гэрлэлтийн талаар-"

"Амаа татаж үз! Яаж надтай гэрлэлтийн талаар ярьж чадаж байна! Би чамтай гэрлэхийн оронд найз охинтойгоо гэрлэх байсан юм! Чи миний амьдралыг сүйрүүлж байна" Тэр надруу ууртайгаар хэлэхэд би дахин дордохоос нь өмнө хурдахан шиг амаа хамхив

"Би чамайг энийг албаар хийснийг мэднэ. Чиний мөрөөдөл биздээ. Миний Сэсанг фен биздээ? Битгий гэмгүй юм шиг царайл"

"Бид бие биенийгээ мэдэхгүй байж хурим хийх гэж байна. Хачин л юм. Чи миний Сэсанг фен биш бол ямар нэгэн сталкер байх. Өмнө нь ч бас ингэж байсан уу?"-

Би өөрийгөө өмөөрөх ёстой ч чадахгүй нь. Түүний ярьж байгаа буруу хэдий ч зүгээр л чадахгүй нь. Би өмнө нь хэзээ ч хэн нэгэн лүү уурлаж байгаагүй. Ялангуяа Намжин руу.Намайг үл хүндэлэж байсан хүмүүс рүү хэзээ ч уурлаж байгаагүй. Би ч бас өөдөөс нь орилвол тэр хүмүүс ч бас өвдөж магадгүй учираас.

Өөрийнхөө сайхан сэтгэлийг үзэн ядчихлаа

Би түүний үгийг сонсож байхдаа уйлж эхлэхэд

"Битгий миний урд уйл. Чиний нулимс надад юу ч биш. Би чамайг өрөвдөхгүй! Жүжиглэхээ боль" Жэикийн хэлсэн үгс намайг улам уйлахад хүргэлээ

Жэик гэнэт машинаа зогсоон

"Буу!" гэж хүйтнээр өгүүлэхэд миний нүд томров

"Гэрлүүгээ өөрөө яв! Миний машин чамаас болоод заваарчихлаа" тэр машинаасаа буун миний хаалгыг онгойлгон намайг татан буулгахад

"Битгий л дээ. Энд ямар ч такси байхгүй байна ш дээ" Би эцэст нь нэг юм ам нээхэд тэр намайг тоосон шинжгүй хоосон зам дээр үлдээн өөрөө явж одов

PLAYBOY [제이크] 𝘦𝘯-Where stories live. Discover now