16

497 59 4
                                    

ЖИНА POV

-

Өглөө сэрэн өчигдөр санаандгүйгээр буйдан дээр унтаснаа санан бага зэрэг цочирдолоо. Өчигдөр Жэик болон түүний найзууд бас Сэринээс болоод мэдээж маш их ядарчихсан байсан шүү дээ.

Өчигдөрхөн түлж орхисон гараа эмнэлэг орж эмчлүүлэх бодол минь гаран дээрх шархны лентэй харах хүртэл л үргэлжиллээ. Жэик нааж өгсөн юм байх даа?

Жэикээс ямар нэгэн зурвас дуудлага ирсэнийг шалгахаар утасаа нээхэд бодсоноос минь өөр хүн байв. Бас Хисынээс ирсэн энэ зурвасыг бүр болоочгүй уншчихсан байв. Сонин л юм.

(Өмнөх хэсэг дээрх зурваснууд)

Түүнээс ирсэн зурвасуудыг уншаад инээмсэглэхгүй байхыг чадлаараа хичээсэн ч мэдээж би чадахгүй шүү дээ. Хэрвээ хүмүүс намайг яг одоогийн нөхцөл байдалд харсан бол гажиг эсвэл тэнэг гэж бодож болох л юм гэхдээ Хисын надаас өөртэй нь байхыг хүссэн гэхлээр л зүрх хурдасаад хацар улайгаад л...

"И Хисын... Намайг алах нь байна шүү дээ" гэсээр утасаа тэврэн инээмсэглэж байсан нь хормогч зүүн гартаа шанага атгасан Жэикийг харах хүртэл үргэлжилэв.

"Чи чинь галзуу юм уу?" Тэр над руу өнөөх л хүйтэнээр хэлэхэд би зүгээр л үл тоосоор Хисынд хариу бичихээр суув.

"Олигтойхон хувцаслаарай...Бид өнөө орой ёслолд оролцоно шүү." гэж Жэик өөртөө өглөөний цайгаа бэлтгэсээр хэлэв.

Түүний үгэнд нүд минь бүлтэрэхээ шахан саяхан л хурдан цохилж байсан зүрх минь бага багаар бутрачихав. "Гэхдээ- Хисын чамайг явахгүй гэсэн шүү дээ-" гэв.

Уг нь өнөөдөр Хисынтэй юу ч бодолгүй жаргалтай байя гэсэн юмсан... муу таглаа!

"Хисын чиний нөхөр чинь юм уу?

Аан үгүй шүү дээ... Би нөхөр чинь тиймээс миний үгэнд ор" тэр над руу ууртайхан шиг харсаар "Ойлгосон уу?" гэж асуухад нь бүр уурлахаас нь өмнө хурдан толгойгоо дохиж амжилаа.

-

Жэикийн стилистийн санал болгосон цагаан мөргүй даашинз өмсөн ёслолд явав. Анх удаа л ийм задгай өмсөж байгаа болохоор ил гарсан цээж минь намайг хангалттай тухгүй оргиулж байв. Орж ирсэн дариуд минь хүмүүс бүгд л над руу биширсэн харц шидэлсээр Жэиктэй хамт зургыг маань дарж эхлэв.

Мэдээж Жэик, Намайг ерөөсөө тоогоогүй, ирэх замын туршид л утасаа оролдож хааяадаа жолоочтой яриа өрнүүлж байсан.

"Би хүлээлгийн өрөөнд чамайг хүлээж байя" гэсээр Жэикэд эелдэгээр хэлэхэд тэр найзуудтайгаа ярин их л завгүй байсан тул над руу харалгүйгээр толгой дохиход би тэдэнд бөхийсөөр эцэст нь өрөөнөөс нь гарав.

-

"Чи үзэсгэлэнтэй харагдаж байна." хэн нэгэн надтай мэндэлэх аядах хоолой гарахад би цочиж орхив. Тэр мөрөн дээр минь товшиход би түүнрүү харцаа шилжүүлэв. Харин өөдөөс минь Хисыний зөөлөн инээмсэглэл угтав.

Дахиад л зүрхийг минь догдлуулчих лаа

"Хисынаа..." би ч мөн адил түүний нэрийг дуудсаар өөдөөс нь инээмсэглэв.

"Уучлаарай... Манай нөхөр-" Үгээ дуусгаж амжаагүй байтал одоо хүртэл сандал дээр суух миний өмнө гэнэтхэн өвдөглөж суун цээжийг минь далдалан хүрэмээ надад өмсүүлчихөв.Би түүнийг ширтэсэн хэвээрээ хэтэрхий их сандарсанаасаа болоод ямар нэгэн чимээ гаргахгүйг хичээн суув.

"Миний хүрэм чамд зохиж байна шүү." гэсээр тэр надад нөмрүүлсэн хүрэмээ тэгшилж байв.

"Я- Яа- Яагаад надад өгж байгаа юм?" би одоо хүртэл сандаран чичигнэсэн хэвээрээ түүнээс асуув. Яг үнэндээ одоо догдолж болох эсэхийг мэдэхгүй л юм. Гэхдээ түүнээс болоод зүрх минь биенээсээ үсэрээд гарах нь ээ.

"Чамайг хамгаалахыг хүссэн болохоор...чи надад үнэ цэнтэй хүн" гэсээр тэр үзэсгэлэнтэй нүдээрээ хүрэм лүүгээ харахаа болин миний нүд рүү ширтэж эхэллээ.

Хариу болгон хальтхан авиа гаргасан болоод түүний харцанаас бултахыг хичээж байв. Тэр болгоомжтойгоор эрүүнээс минь татан өөр лүүгээ харуулан надад ойртож эхэллээ.

Дараа нь тэр хүзүүнээс минь барин нүдээ анихад би зүгээр л том нүдэлсээр харж байлаа.

Би энийг хийж болохгүйгээ мэднэ л дээ гэхдээ би нүдээ анин түүний уруулыг өөр дээрээ мэдрэхийг хүлээсэн юм.

"Чи чинь миний эхнэрт юу хийгээд байгаа юм?"

A/N Удаасанд уучлаарай ㅠㅠ 1к уншигчтай болох гэж байгаа юм байна❤️

Хүн яг гоё kiss scene орчуулах гээд байхад таглаа царайлсан Жэик алуур хийчих юмаа🥹 Бүр нэг надад дургүй юм бол май гэсэн шиг

PLAYBOY [제이크] 𝘦𝘯-Where stories live. Discover now