12

473 61 5
                                    

Таксигаар гэртээ ирсэнийхээ дараа утасаа шалган тэрнээс ямар нэгэн дуудлага зурвас ирсэн үгүйг шалгахад ганц ч алга. Магадгүй ажилтай завгүй байгаа биз.

Эсвэл тэр Сэринтэй байгаа юм болов уу?

Яагаад түүнд би санаа тавиад байгаа юм бол? Бурхан минь гэж.

Өөрийгөө нэг алгадасаар гал тогоонд орон ямар хоол хийхээ хэсэг бодон зогсоно. Тэр өнөө орой том үдэшлэг зохиож байгаа юм болов уу? Эсвэл зүгээр л жижиг үдэшлэг юм болов уу?

Тог Тог

Хаалга тогших чимээ гарахад би хурдан гэхчин хаалгаа онгойлгоход Сэринтэй хамт зогсох Жэикийг харан гайхалаа. Сэрин Жэикийг сугадан над руу жуумалзахад би ер тоосон шинжгүй зогсон Жэик рүү харан

"Жэик, Чи зүгээр үү?" гэсээр санаа зовнингүй асуун гарнаас нь атгах гэсэн ч харамсалтай нь тэр намайг түлхэн Сэринтэй хамт буйдан дээр суув.

Би тэдэн рүү хий дэмий л гөлрөн зогсож байтал Сэрин Жэикийн зөвшөөрөлгүй түүний цамцны товчыг тайлж байгааг харан нүд минь огцом томров. Хамгийн их гайхшируулсан зүйл минь гэвэл Жэик үүнд ямар ач холбогдол өгөөгүй явдал байсан юм. Би одоо ч тэдэн рүү гөлрөн зогсож байгаад Жэикийг над руу харж байгааг анзаараагүй байв.

Бид хэсэг бие биенрүүгээ ширтэж байтал Жэик түрүүлж харцаа буурууллаа.

"Чи юу гөлөрөөд зогсоод байгаа юм? Гал тогоо руу яваад найзуудад минь хоол бэлд." гэсээр надад ууртай хэлэн гал тогоо руу хуруугаараа зааж байлаа.

Би уруулаа хазасаар дотроо түүнд гомдон зогсож байтал гал тогооноос нэгэн түлэгдэсэн үнэр үнэртэхэд бодолоо таслан гал тогоо руу явахад хүргэлээ.

"Зайдаснууд!" гэсээр орилон хурдан алхасаар улам аймар болохоос нь өмнө галаа салгалаа.

"Хөөе... Хан Жина, Энэ юун үнэр вэ?!" Жэик араас минь дагаж ирэн түгшүүртэйгээр надаас асуухад би

"Түлэгдэж байна." гэсээр түүнд хариулахад тэр санаа зовосоор улам надад ойртов.

Одоо яах вэ? Ингээд энэ чигээр нь орхивол бүр л дордондоо гэж бодосоор Жэик рүү харахад тэр үнэхээр ямар ч нүүрний хувиралгүй зүгээр л хөлдүү юм шиг зогсож байсан юм.

Халуун төмөр тавагыг ямар ч хамгаалалтгүй барихаасаа өмнө би гүнзгий амьсгаа авасаар бариж авав.

"Хан Жина! Гар чинь түлэгдчихлээ!" гэсээр надад туслахаар ойртоход би сандарсаар түүнээс холдов.

Яг үнэндээ үнэхээр их өвдөж байна. Тиймээс хурдахан шиг хайруулын тавагаа тависаар хүйтэн усанд гараа сойн зогсож байснаа гэнэт шалан дээр суун гараа барин уйлж эхлэлээ.

"Чи чинь тэнэг юм уу? Мэдээж чи халуун хайруулын тавагыг нүцгэн гараараа барих ёсгүй"гэсээр Жэик намайг загинаж байлаа.

Би бодохдоо түүнийг надад туслах байх гэж бодож байсан юмсан...

Тэнэг юмаа... тэрнээс юу горьддог байна даа.

"Өөр хоол хийх хэрэгтэй боллоо доо... Өнөө оройг минь битгий сүйрүүлчихээрэй дээ. Надад чамтай зууралдах цаг алга."

Тэр урд минь суусаар нүүрийг минь өөр лүүгээ харуулан

"Надад битгий гомдоорой. Энэ удаад чиний буруу байсан." гэж тэр ихэмсэгээр хэлсээр Сэрин лүү очихоор явж байгаа нь намайг улам их уйлахад хүргэв.

PLAYBOY [제이크] 𝘦𝘯-Where stories live. Discover now