14

465 64 6
                                    

"Эхнэр чинь хаана байна. Би хармаар байна."

"Би ч бас хармаар байна! Үнэхээр хөөрхөн байхдаа"

"Мэдээж Жэик юм чинь... Солиотой хөөрхөн охинд л дурласан байж таараа."

Зочны өрөөнд түүний найзууд нь ирсэн бололтой чангаар ярин инээлдэх чимээ гарч эхлэлээ.

Тэд миний талаар ярьж байгааг ухаарсаныхаа дараа би бага зэрэг цочирдосон юм... Би үнэндээ тэдэнтэй аль болох уулзахыг хүсэхгүй байхад шүү дээ. Тиймээс би завгүй байгаа юм шиг жүжиглэх хэрэгтэй.

Тэд над дээр ирэвэл би яг ямар хариу үйлдэл үзүүлэхээ үнэхээр мэдэхгүй байна. Нөхөрсөг сайхан ааштай байх ёстой юм болов уу? Эсвэл зүгээр л хараад зогсох уу?

"Хонгор минь, Танилц" гэж Жэик намайг дуудах нь сонсогдов... Нээрээ юу? Хонгор гэсэн үү?

Тэр над руу инээмсэглэсээр ирэн дагуулж яван миний хийсэн хоолыг амтархан идэх тэдний өмнө ирэхдээ гарнаас минь хөтлөв. Тэр дахиад л худалаа жүжиглээд эхэллээ.

Тэрний инээд болон нүд нь, Бүгд худал.

Ингэж жүжиглэхээсээ залхаж байгааг нь ч бас би мэднэ.

"Та нартай танилцсандаа таатай байна." би бөхийсөөр сандран хэлэхэд тэд ч идэж байсан хоолоо идэхээ болисоор бүгд над руу бөхийсөөр буцан сууцгаав.

Тэгэхээр, энэ новшийг бодвол хүн хүндэлж мэддэг л хүмүүс байна.

Тэд намайг хараад биширсэн бас цочиролд орсон төрхтэйгээр харж байгаа нь бага зэрэг эвгүй санагдаж байв.

"Энэ миний хайрт эхнэр, Хан Жина." гэсээр Жэик над руу харлаа.

"Чи үнэхээр хөөрхөн юмаа! Бас энэ хоол үнэхээр амттай байна."

"Би чамд атаархаж байна шүү."

Тэдний найзууд жаргалтайгаар ам уралдан надад хэлэхэд Жэик хацарнаас минь бага зэрэг чимхэж байснаа

"Надад түүн шиг эмэгтэй байгаа нь ямар их аз вэ?" тэр дахин хацрыг минь чимхэхэд тэдний найзууд орлилдон зарим нь ярвайж байв.

Би Жэик рүү эвгүйхэн шиг харасаар түүний гарыг болиулан энэ тэнэг жүжиглэлтийг нь дуусгав. Тэр миний хийсэн үйлдэлд цочирдон харж байснаа хөмсөгөө зангидан уруулаа хазалж байгаа нь тэрнийг надад хэрхэн уурлаж байгааг илтгэнэ.

"Сайхан хооллоорой." гэсээр явах гэхэд Жэик мөрөөр минь гараа оруулсаар өөрийнхөө хажууд суулгав.

PLAYBOY [제이크] 𝘦𝘯-Where stories live. Discover now