10

520 65 11
                                    

Эцэст нь, Жэик болон Сэрин хоёрын тарисан зүйлсийг янзалах хүн нь ганц би л үлдэлээ. Өнөөдөр үнэхээр их ядарч байна... би өнөөдөр маш их энергээ тэдэнд зарцууллаа.
-Тэд л хэтэрч байгаа хүмүүс нь байх шүү. Би тэдэнд зүгээр л хог шиг л байдаг юм байхдаа? Надад ч бас зүрх сэтгэл байдаг шүү дээ...

Гэнэтхэн утасанд минь ямар нэгэн зүйл ирэн намайг цочиов.

Би түргэхэн шиг утасаа шалгахад Хисынээс зурвас ирсэн байв.

"Сайн уу?" -Хисын

Миний зүрх дахиад л хоосроод эхлэв, Тэр надтай ажил л ярих гэж байгаа байлгүй...гэнэтхэн л миний талаар сонирхоод эхлэхгүй л байлтай...

"Би сайн байгаа, И захирлаа. Ажил дээр ямар нэгэн асуудал гарсан юм уу?" -Жина

"Тийм бишээ. Зүгээр л чамайг санаад л" -Хисын

Тэр үнэхээр намайг санасан гэж үү?

"Чамтай уулзаж болох уу?" -Хисын

Би зүгээр л хөлдөж орхив. Түүнд яг юу гэж хариулах уу? Жэик гэртээ найзуудаа авчирах юм уу гадуур гарахыг зөвшөөрөхгүй л байхдаа... Гэхдээ тэр өөрөө дүрэмээ зөрчисөн шүүдээ.

Тэд хамт ажилдагаас хойш Хисын гэрт нь ирэх тийм ч хүнд санагдахгүй л байлгүй.

"Тэгье ээ...Би таныг хүлээж байя" -Жина

-

Би гартаа цаасан уут барисаар хаалган дээрээ түүнийг хүлээж байв... Уутандаа бага зэргийн жимс болон амттан хийсэн юм. Манайд ирж байхад нь түүнд юм өгөхгүй байх нь надад маш эвгүй санагдах учираас л-

Хисыний үнэтэй машин гэрийн минь урд ирэхэд тэр гартаа нэг зүйл барисаар хурдахан шиг машинаасаа бууж ирэв. Би дахиад л түүнийг хараад хөлдчихлөө, Мэдээж өмнөх шигээ царайлаг хэвээр л... жирийн л цамц жинс өмссөн байв.

Түүнтэй хамт байсан ч болоосой...

Гэхдээ одоо сүйрчихсэн шүүдээ.

"Жэик хаана байгаа юм?" Тэр урд минь ирэн зөөлөн инээмсэглэл тодруулсаар асуув.

"Тэр ажилаа хийж байгаа. Тэр ч яахав, Яагаад надтай уулзахыг хүссэн юм? И Захирлаа" би түүнээс жаргалтай гэхчин асуух бол Хисын инээсээр

"Зүгээр л Хисын гэж дууд л даа. Надтай байхдаа битгий биеээ барь..." гэж тэр хэлэв.

"Чамайг санасан" тэр үргэлжлүүлсээр ийн хэлэхэд зүрх минь маш хүчтэй цохилон бидний дунд чимээгүй байдал үүссэн юм.

PLAYBOY [제이크] 𝘦𝘯-Where stories live. Discover now