9

482 61 6
                                    

Би оройн хоолондоо спагетти болон ногоон цай хийв... Хэдий тэр надаас хийгээд өгөөч гэж асуугаагүй ч би сэтгэлээрээ хийж өгж байгаа юм. Миний гар одоо хүртэл өвдөж байна... бас би гараа үрэхээ больж чадахгүй байна. Жэик өрөөндөө унтаж байгаа...гэхдээ надад түүнээс асуух маш олон асуулт байна л даа. Тэр урд шөнө хаана хоносон юм бол? Яагаад ядарсан харагдаад байгаа юм бол?

Би түүнд санаа тавьж халамжлах эрх байхгүйгээ мэдэх ч гэхдээ яг одоо би түүний эхнэр шүүдээ...

Эцэст нь ширээн дээр хоолоо өрж дууссаны дараа гэнэтхэн хаалга тогших сонсогдов.

Би хурдан гэхчин хаалгаа онгойлгохдоо Пак Сэринийг харсандаа ихээхэн цочирдосон юм, Хаалганы минь урд гартаа үнэтэй цүнхтэй дээрээс нь гоёмсог даашинз өмссөн байв.

"Чи энд юу хийж байгаа юм?" би гайхсаар түүнээс асуухад тэр намайг тоосон шинжгүй гэрлүү минь дайрж орж ирэн

"Жэик хаана байна?" Сэрин гэнэт чимээгүй байдлыг эвдэсээр ширээн дээрх хоол руу харснаа дараа нь очиж суун идэж эхлэв.

"Хөөе, Ингэж хэлж байгаад минь уучлаарай гэхдээ чи миний зөвшөөрөлгүй миний хоолыг идэж болохгүй" би гартаа хормогчоо барисан чигтээ сандарангуй түүнд хэлэв. Тэр гэнэт босож ирсэнээ амандаа байсан хоолоо нүүр лүү минь нулимаж орхив.

"Чамд наад царай муутай царайгаараа надад ингэж хэлэх эрх байхгүй" Тэр намайг шоолонгоо ямар ч шалтгаангүйгээр хүзүү болон нүүрэндээ сүмс түрхэж байв.

"Сэрин? Чи ирчихсэн юм уу?" Гэнэтхэн Жэикийн хоолой сонсогдолоо.

Сэрин гэнэтхэн Жэик рүү гүйн худалаа уйлахад би зүгээр л тэр хоёр луу нэг л ёозгүй харан зогсоно.

"Чиний эхнэр чинь үнэхээр бүдүүлэг юмаа. Намайг хоолноос нь идсэн гээд миний нүүрэнд сүмс нялчихлаа" тэр худал уйлах явцдаа хэлэв.

"Хөөе, Нүүрэндээ сүмс наалгасан хүн нь би л байна!" Би ч бас өөрийгөө өмөөрсөөр Жэик рүү найдлага дүүрэн харж байхад тэр зүгээр л над руу гөлөрч байв.

"Хан Жина, Чи арай хэтэрч байна шүү! Энэ чинь тэгээд миний анхаарлыг татах ганц арга уу?" Тэр ууртай царай гаргасаар над руу дөхөн ирсэн юм.

"Гэхдээ... Би тэгээгүй-"

"Зүгээр хүлээн зөвшөөр, худлаа битгий ярь." Сэрин миний яриаг таслав.

"Би зүгээр л чамд оройн хоол хийж өгөхийг хүссэн юм." нүдэнд минь нулимс цийлэгнэсээр түүнд хандаж хэлэхэд тэр

"Би хүсэхгүй байна. Энэ чинь миний дургүйг хүргэж байна.Чиний царай... чиний зан ааш... чамтай холбоотой бүх зүйлс... миний дургүйг хүргэдэг"

-

-

"Би чамайг машинд хүлээж байя" Жэик Сэринд хэлсээр над руу харахчгүйгээр байшингаас гарж явах нь тэр

"Хэдий чи түүний эхнэр нь байлаа ч намайг дийлж чадахгүй. Би түүний зүрхэнд байгаа ганц хүн нь." Сэрин намайг ёожилсээр гал тогоо руу орон нүүр болон хүзүүгээ угаав.

Би дахиад л уйллаа.

Зүгээр дээ, Хан Жина. Энэ бүхэн гуравхан сарын дараа л дуусна...

A/N Удаасанд уучилаарай... бас удаачаад ийм богино хэсэг өгж байгаад ч бас уучлаарай. Дараагын хэсэгээ хурдан оруулнаа...

Бас орчуулууахыг хүссэн гоё өгүүллэг байвал миний facebook хаяг руу чат бичээрэй... Уншиж үзэж байгаад таалагдаснаа орчуулж өгнөө☺️❤️

Facebook- Jinnie Nel

PLAYBOY [제이크] 𝘦𝘯-Where stories live. Discover now